• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улс далайгүй, далайчингүй, хөлөг онгоцгүй. Гэхдээ бидний төрийн далбаан дор 245 хөлөг онгоц бүртгэгдсэн"

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Боломжийг нээх нь: Далайн эрх зүйн конвенц ба далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж болон хуурай боомтын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-нд өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Далайд гарцгүй улс орнуудын хувьд төрийн далбаагаа бусад орны хөлөг онгоцонд түрээсэлж, энэ төрлийн үйл ажиллагаанд оролцдог. 

Тухайлбал 26 орны 281 хөлөг онгоц Монгол Улсын далбааг ашигладаг гэдгийг өнгөрсөн онд мэдээлж байсан.

Энэ талаар Далайн захиргааны Далайн тээвэр, хуурай боомтын хэлтсийн мэргэжилтэн Д.Байгалмаагаас тодруулахад "Монгол Улс далайн тээвэрт оролцож, улс орныхоо эдийн засгийг дэмжихийн тулд туршлага судлах хэрэгтэй болсон. 

Улмаар 1976 онд Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар далбаагаа мандуулах эрх бүхий

  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын тунхаглал
  • Барселоны тунхаглалд тус тус нэгдэн орсон байдаг.

Ингэснээр далайд гарцгүй ч далбаагаа мандуулан аялах болсон.

Монгол Улсын үе үеийн Засгийн газар далайд гарцгүйгээсээ шалтгаалан ямар хүндрэл бэрхшээл тулгамдаж байна вэ гэдгийг тооцоолж, улмаар ийм арга хэмжээг авсаар ирсэн" гэлээ. 

"Бид Сингапурын ноу-хаугаас суралцаж байна"

Үргэлжлүүлэн "Далайн тээвэрт оролцъё гэсэн ч бидэнд өөрийн гэсэн далайн эрэг байхгүй, далайн боомтгүй, Монгол Улс өөрийн эзэмшлийн хөлөг онгоцгүй. 

Түүнчлэн Монголын далайчдын баг байхгүй, далайчдыг сургадаг мэргэжлийн сургуульгүй. Харин бидэнд Монгол Улсын төрийн далбаа бий. Тиймээс Сингапур улстай хамтарсан компани байгуулах замаар Монгол Улсын төрийн далбаан дор гаднын худалдаанд оролцож буй хөлөг онгоцнуудыг бүртгэж эхэлснээр 20 жил болж байна.

Энэ хугацаанд бид хангалттай туршлага судаллаа. Монгол залуус өөрсдөө хөлөг онгоцны бүртгэлээ хийж байгаа. Нэг ёсондоо Сингапурын ноу-хаугаас суралцаж байна гэсэн үг.

Нэгэнт тодорхой хэмжээний туршлага судалсан учраас улс орныхоо эдийн засагт өөр яаж тусалж болох вэ гэдгийг судалж, одоо хуурай боомтын тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэв. 

"Монгол Улсын далбааг мандуулсан хөлөг онгоц дэлхийн аль ч боомт руу орох эрхтэй байдаг"

Мөн "Өнөөдрийн байдлаар Монголын далбаан дор 245 хөлөг онгоц бүртгэгдсэн. Хэдийгээр далайд гарцгүй ч Монгол Улсын далбааг мандуулсан хөлөг онгоц дэлхийн аль ч боомт руу орох эрхтэй байдаг.

Яагаад гэвэл бид олон улсын холбогдох бүх конвенцод нэгдэн орсон. Монголын агаарын тээвэр хаа сайгүй нисдэгтэй адил Монголын төрийн далбаатай хөлөг онгоц далайгаар аялж байгаа.

Манай төрийн далбааг мандуулах эрх авсныхаа төлөө маш олон төрлийн гэрчилгээнүүдтэй холбоотой төлбөр хураамжуудыг тэд төлдөг.

Тодорхой шалгуураар олгосон гэрчилгээний төлбөр гэх мэтчилэн хураамжуудыг авдаг. Энэ хураамжийг Улсын төсөвт тушаахаас гадна далайн салбарт оролцож байгаагийнхаа хувьд Олон улсын далайн байгууллагад төлөх ёстой.

Бид сүүлийн 20 жилийн хугацаанд хагас сая ам.долларыг Олон улсын далайн үйл ажиллагаанд оролцсоныхоо хураамж болгож төлсөн байдаг.

Тухайн хөлөг онгоцонд ямар нэгэн хор хохирол учруулах тохиолдолд эзэмшигч нь өөрөө хариуцлага үүрэх ёстой. Бид зөвхөн далбаан эзэн улс болно" гэдгийг Далайн захиргааны Далайн тээвэр, хуурай боомтын хэлтсийн мэргэжилтэн Д.Байгалмаа ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
flgkjsfjgf [202.21.122.6] 2024/3/26
fgfgf
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.4] 2024/3/26
Оросын нефть зөөж хоригт орчихгүй л бол боллоо доо хөөрхийс
0 | 1 Хариулах
Richard [46.114.230.76] 2024/3/26
Жинхэнэ мөнгө иддэг газардаа
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.78] 2024/3/25
Tsaan yamar ashig sonirhol bnaa
0 | 0 Хариулах
ЯГ ҮНЭНДЭЭ БОЛ [52.195.214.97] 2024/3/25
Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа хятад гаралтай луйварчин Чон Кой Сон гэгчтэй хуйвалдаж Монголын далбааг Синга -д зарж баяжсан, үүнээс хойш Цэнгэл сайдын хүү Хангал бас мөнгө ш@@с@н, хамгийн сүүлд хатан ижий Сарангэрэлийг том баньд уяач нэртэй пээдгэр намчин гөлөг УЛАМӨРНӨХ гэгч нь конторбанд эрхэлэгчид, олон улсын гэмт бүлэглэлд Монголын далбааг зарж хэдэн сая доллар идсэн, тэр мөнгөөрөө 13-н НАТУР -н гүүрний хойно тансаг орон сууц барьчихсан одоо болтол албаар ашигладагүй байлгасаар
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.238] 2024/3/25
Машин зам харахгүй явдаг хүн хоёр янз. Хоёрдахь янз нь хөтөлж явсан хүүхдээ дайруулаад амиа хорлодог
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.129] 2024/3/25
Оркууд далайгүй эсвэл хоёр том хөрштэй болохоор хөгжихгүй байна гээд гомдоллод байгаа юм бол мексик улстай газар нутгаа солиод амьдраад үз хөгжихийг чинь харья.
5 | 1 Хариулах