Уул уурхайн яам “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд зохион байгуулахаар боллоо. Хэлэлцүүлэг нь уул уурхайн салбарын талаар олон нийтэд бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж ба өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх, мөн 2025 он хүртэлх бодлогыг тодорхойлох зорилготой юм.
Хэлэлцүүлгийн үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин ба хөгжлийн стратеги” сэдвээр илтгэл тавих бөгөөд дараах салбар хуралдаанууд болно. Тодруулбал,
Салбарын яам, Мэргэжлийн холбоод, ТББ болон иргэний нийгмийн төлөөллийг хамруулсан энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, санаачлагуудыг “Эрдэс баялгийн салбар 2025” зөвлөмжинд тусгах учиртай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!