Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн 960 хүүхдийн суудалтай шинэ барилгыг улсын комисс өчигдөр/2024.03.20/ ашиглалтад хүлээж авчээ.
Сургуулийн барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Морин сувд констракшн" ХХК гүйцэтгэсэн байна. Барилгын ажилд улсаас 1.3 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
12 дугаар сургуулийн хуучин барилга нь 1963 онд баригдсан бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сард нураасан юм.
Шинэ байртай болгохоор 2022 оны гуравдугаар сараас барилгын ажлыг эхлүүлсэн ч тус сургуулийн дунд, ахлах ангийн 3,300 гаруй хүүхэд, 165 багш ажилтан 4-5 газарт хуваагдан хичээллэж байгааг сургуулийн захирал хэлж байсан юм. Гурван жилийн дараа тэд сургуулийн шинэ байрандаа хичээллэж эхлэх нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!