Уншиж байна ...

Путин төрийн эрх барьсан хугацаагаараа Сталинийг 2028 онд гүйцнэ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт болсон сонгуулийн үр дүнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2030 он хүртэл төрийн тэргүүнээр үргэлжлүүлэн ажиллахаар болоод байгаа.

Тэрбээр одоогоор Сталиний дараа Оросын түүхэнд хамгийн удаан төр барьсан хоёр дахь хүнд тооцогдож байна.

Тухайлбал 2017 оны есдүгээр сарын 12-ны өдөр Путин 6,602 хоног төр барьсан үзүүлэлтээр Зөвлөлтийн удирдагч Леонид Брежневийг гүйцсэн тухай Statista статистикийн сайт мэдээлж байжээ. Үүнд түүний ерөнхийлөгч, ерөнхий сайдаар ажилласан хугацааг нэгтгэж тооцсон байна. Харин яг өнөөдрийн байдлаар түүний энэ үзүүлэлт 8,981 өдөр болоод байгаа юм.

зураг
 

Иосиф Сталиний хувьд 10,636 хоног төрийн эрхийг барьсан үзүүлэлтээр Оросын бүх цаг үеийн удирдагчид, хаадыг тэргүүлдэг.

Сүүлийн сонгуулиар дахин зургаан жил ажиллах эрхтэй болсон нь Сталиний дээд амжилтыг эвдэх боломжийг Путинд олгож байна.

Тэрбээр 2028 оны сүүлээр энэ үзүүлэлтэд хүрэх ажээ.

 

Эх сурвалж: Statista