ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад валютын улсын нөөц $5 тэрбумыг давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ

ikon.mn
2024 оны 3 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө.

Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн. Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний 2 сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн Засгийн газраас 2024 онд төлөгдөх хуваарьтай гадаад бондыг амжилттай дахин санхүүжүүлэх замаар өрийн удирдлагыг гүйцэтгэсэн нь гадаад валютын нөөцөд үзүүлэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулав.

ГВУН нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх замаар хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог.

Дүрслэл 1. Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ, хүрэлцээт байдлын үзүүлэлт

зураг
 

 

Эх сурвалж: Монголбанк

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
17
Зураг
ХАХА
5
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.119.81] 2024/3/19
Гадаад өр нь 35н тэрбум доллар нөөц нь харин 5н тэрбум бага ангийн хүүхэд ч бодоод баярлах тоо биш шүүүүү
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.51] 2024/3/19
Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд л хөрөнгө оруулж дээ
0 | 0 Хариулах
зочин [124.158.108.63] 2024/3/19
Ард түмнээ татвараар дарамталж улны болгож байж цуглуулсан мөнгө бодлого нь буруу ядарсан ард түмэн нэг өдөр тэмцэх өдөр ирэх байлгүй
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.89] 2024/3/19
МБ мөнгө хэвлэхгүй, ЗГ өрөө нэмэхгүй байхад болоод явчналдоо
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.55] 2024/3/19
Маш сайхан мэдээ бна. Одоо харин валютын ханш буулгаж ард түмний амьжиргаанд бодит нөлөөлөл бий болгомоор бна. Харин нэг айдас бна. Ирэх сонгуулиар АН гарвал наад мөнгийг чинь идээд, зээл авч идээд, бонд гэж идээд улсыг нураачихна шүү. АН д нэг ч санал бүү өг.
5 | 6 Хариулах
Зочин [66.181.161.1] 2024/3/19
AH, MAH yalgaagui l deeremchid
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.80] 2024/3/19
Өөр бас сайхан мэдээ байна. Гадаад өр 35 тэрбум хаха
0 | 0 Хариулах
Зочин [174.234.22.33] 2024/3/18
Худлаа шаагаад л. Их доллартай байгаа юм бол долларын чинь ханш яагаад 3388 байгаа юм бэ? Монголын банкны үндсэн үүрэг Долларын ханшийг буулгах. Долларын ханшаа буулгаж чадахгүй Лхагвасүрэнгээ хөөгөөд зайлуулаач. Чаддаг хүнээр нь хийлгэ.
5 | 3 Хариулах
A [106.146.47.121] 2024/3/18
Сонгууль ойртжээ
3 | 1 Хариулах
Зочин [207.167.89.50] 2024/3/18
валютын нөөц өсөх, худалдааны тэнцэл ашигтай байсан ч төгрөгийн ханшид нөлөөлдөггүй, ханш зах зээлийн эрэлт нийлүүлэтээр зохицуулагддаг гэдэг нь үлгэр юм, ханшийг зөвхөн Монгол банк л дураараа өсгөж бууруулж тогтоодог
1 | 0 Хариулах
A [106.146.47.121] 2024/3/18
Бид нар тоолж харах биш, сонгуулийн тархи угаалт
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.252] 2024/3/18
Сайн байна. Сайн мэдээ шүү.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.47.1] 2024/3/18
Одоо гоё нийлж үрий
2 | 0 Хариулах
Зочин [174.194.100.16] 2024/3/18
Songuuli boloh gd MANaihan gadaadad nuusan mungunvvdee oruulj irj bgaa ene songuulid yalahiin tuld yuch hiihed belen bn
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.15] 2024/3/18
Хотгор хулгайчийн ганц реклам
3 | 3 Хариулах
Зочин [59.153.112.18] 2024/3/18
Ардчилсан дээрэмчид чинь самраад хаяна даа
3 | 3 Хариулах
Зочин [202.9.47.1] 2024/3/18
Omkhii kommunist hulgaich ukhdeggui ee.
1 | 3 Хариулах
Зочин [59.153.112.18] 2024/3/18
Махны Export Алтны exportoo Бүр зогсоох хэрэгтэй
0 | 7 Хариулах
Зочин [66.181.180.162] 2024/3/18
Битгий балайраөд бай чи!!! Махаа улам их гаргах хэрэгтэй! Өндөр үнээр хилийн цаана авна! Малчид баяжаад эхэлвэл хотод хорогдох хүнгүй болно!!! Утаа, түгжрэл, гэр хороолол шийдэгдэнэ!!
6 | 1 Хариулах
Зочин [66.181.187.190] 2024/3/18
ТАВАН ЦААСАНД САГААД ЯАХНАВ ДЭЭ. НОРВЕГИ УЛС 5.5 САЯ ХҮНТЭЙ 850 ТЭРБУМ $ ЫН НӨӨЦТЭЙ БАЙХАД.. МАНАЙХ ЗАРЛАХААС ИЧМЭЭР ЮМ.
12 | 0 Хариулах
Зочин [202.126.91.97] 2024/3/18
Тэгээд яагаап буцаад 2800 болку бгаамбээ
5 | 1 Хариулах
Зочин [202.9.46.86] 2024/3/18
Дэлхийн улс орнууд хүмүүс мөнгөний төлөө эх дэлхийгээ сүйтгэж бохирдуулж байна. Мөнгө хүн төрөлхтнийг амьдруулаад байгаа юм биш. Мөнгө ид шидтэн биш. Дэлхийн нөөц баялаг шавхагдаж дуусчихаагүй байгаа болохоор мөнгө хүчтэй байна. Дэлхийн нөөц баялаг шавхагдаж дуусах тэр үед мөнгө алт хэрэгцээгүй хог болно.
0 | 3 Хариулах
ЗОЧИН [66.181.180.137] 2024/3/18
ТӨГРӨГ ЧАНГАРАХ БОЛОМЖИЙГ ТӨР ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА. КОВИДЫН ӨМНӨ 2850₮ БАЙСАН ДОЛЛАР 3500₮ ХҮРЧ ЧАНГАРСАН. 10 ИХ НАЯД ТӨГРӨГ ХЭВЛЭЖ ЗАХ ЗЭЭЛД ОРУУЛСАН НЬ ТӨГРӨГ СУЛРАХ ТОМ НӨЛӨӨ БОЛСОН. ҮҮНИЙ УРШИГААР ИНФЛЯЦ ӨСӨЖ БОДЛОГЫН ХҮҮГ ОГЦОМ ӨСГӨСӨН. 3500₮ ӨӨС 3390₮ ХҮРТЭЛ БУУЖ БАЙСАН ДОЛЛАР БУЦААД ӨСӨХ ШИНЖТЭЙ БОЛЧООД БАЙНА. ЗУД ХАВРЫН ГАЗАР ТАРИАЛАН СОНГУУЛЬ МӨН 4 САРД ТАРААХ 700 ТЭРБУМ ТӨГРӨГ 1072 НООГДОЛ АШИГ ТӨСВИЙН ҮР АШИГГҮЙ ТЭЛЭЛТ ТЭТГЭВЭР ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ ХАЛАМЖИЙН БОДЛОГО ТӨГРӨГИЙГ ДАХИН СУЛРАХ НӨХЦӨЛД ОРУУЛНА.
6 | 1 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/3/18
ДОЛЛАРЫН ХАНШ ЭРГЭЭД 2000-ААС ДООШ БУУЧИХВАЛ УГ НЬ МОНГОЛЧУУД ИЙШ ТИЙШЭЭ АЖИЛЛАХ ГЭЖ БИШ АЯЛАХААР ЯВЖ БОЛОХ ГЭЭД БАЙХ ЮМ. ТЭГВЭЛ ЯДАЖ СОЛОНГОС РУУ ВИЗГҮЙ БОЛОХ БОЛОМЖ БҮРДЭНЭ. МОНГОЛ СОЛОНГОСЧУУДЫН АВДАГ ЦАЛИН НЬ ДӨХӨЖ ОЧНО
8 | 0 Хариулах
Зочин [66.181.185.198] 2024/3/18
Тэгээд яагаад төгрөг шалаар нэг байгаа юм бэ? Үнэн тоо хэлдэг л байгаадаа
6 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2024/3/18
Төгрөг чангарч байгааг анзаарсан уу?
0 | 7 Хариулах
Зочин [66.181.185.198] 2024/3/18
Тун сачхандаа 2400 байсан 3400 болоод өнөөдөр 3375 болж 25 төгрөгөөр чангарч, аягүй их чангарчээ бүр уйлах нь
7 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2024/3/18
Энэ бодлогоо үргэлжлүүлээд байвал улам чангарна шүү дээ.
1 | 3
Зочин [66.181.185.198] 2024/3/18
Songuuliin daraa dahij mungu hevlej taraagaad ulam byalba shaana geed boddoo, 5500 huriishd
1 | 0
ЗОЧИН [66.181.180.137] 2024/3/18
ТӨГРӨГ ЧАНГАРЧ БАЙГААД БУЦААД СУЛРАХ ГЭЖ БАЙНА. КОВИДЫН ӨМНӨ 2850₮ БАЙСАН ДОЛЛАР 3500₮ ХҮРТЭЛ ӨССӨН. БУЦАЖ СУЛРААД 3390₮ БАЙНА ӨНӨӨДӨР. СҮҮЛИЙН САР БАРАГ ТОГТСОН. ШАЛТГААН НЬ МӨНГӨ ТАРААСНААС БОЛЖ БАЙГАА. 4 САРД 700 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАРААНА. МӨН СОНГУУЛЬ ГАЗАР ТАРИАЛАН ЗУД ГЭЭД ТӨГРӨГ БУЦААД СУЛРАХ ШИНЖТЭЙ БАЙНА. МӨН САЯ БОДЛОГЫН ХҮҮГ БУРУУЛСАН НЬ НӨЛӨӨЛНӨ.
1 | 1 Хариулах
Зочин [139.5.216.213] 2024/3/18
Songuuliin show gj medeh yy
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.86] 2024/3/18
Ядаж $10 тэрбумын нөөцтэй болгочихоод түүхэн дээд амжилт гэж хуцаач.
10 | 1 Хариулах
Зочин [174.194.100.16] 2024/3/18
😂
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.55] 2024/3/19
Мангуу мэнгүү орк
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.180.137] 2024/3/18
МАНАЙД НЭГ ТААЛАГДАХГҮЙ ЗҮЙЛ БАЙГАА НЬ ЗАРЖ БОЛОХ БҮХ ЗҮЙЛИЙГ ЗАРЖ ОРЛОГО ОЛЖ БОЛОХ БҮХ ЗҮЙЛЭЭР ОРЛОГО ОЛОХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА. ХЭД ХЭДЭН ЗҮЙЛ ТААЛАГДАХГҮЙ БАЙНА. НЭГ НЬ ХУШ МОДНЫ САМАР. САМРЫГ АВАХ ГЭЖ ОЙГ ЯАЖ СҮЙТГЭЖ БАЙГААГ УУЛАНД АЛХАЖ БАЙХДАА БАЙНГА ХАРДАГ. МӨН СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД АРГАЛЬ ГЭДЭГ АМЬТНЫГ АГНАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ГАДНЫХАНД ИХ ӨГЧ БАЙНА. БАЙГАЛЬ ГЭДЭГ ЗҮЙЛ НӨХӨН СЭРГЭХ ГЭЖ МАШ ИХ ХУГАЦАА ШААРДДАГ. ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ ӨСГӨХ ӨӨР АРГА ЗАМ ЗӨНДӨӨ БАЙГАА.
16 | 0 Хариулах
Зочин [202.9.46.86] 2024/3/18
Уул нь байгаль орчин ан амьтан цаасан мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл шдээ.
6 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.180.137] 2024/3/18
БИДЭНД МАШ ИХ БОЛОМЖ БАЙГАА. НААД ЗАХ НЬ YOUTUBE СУВГААС ВАЛЮТЫН НӨӨЦӨӨ ӨСГӨЖ БОЛНО. МӨН ТЕХНОЛОГЫН САЛБАРААС МӨНГӨ ОЛОХ БОЛОМЖ БАЙНА. THE HU ШИГ ОЛОН ХАМТЛАГ ГАРЧ ИРЭХ ХЭРЭГТЭЙ. ҮҮХ ТҮҮХЭЭ АШИГЛАЖ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ ТҮВШИНД ХӨГЖҮҮЛЖ БОЛНО. ГОВЬД СОНИРХОЛТОЙ ӨЛӨГ ГҮРВЭЛИЙН ТОМ ПАРК БАЙГУУЛЖ БОЛНО. АЛЬ БОЛОХ БАЙГАЛЬД ХОР ХӨНӨӨЛ БАГАТАЙ ВАЛЮТ ОЛНООР БАЙНА.
6 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.180.137] 2024/3/18
ҮР АШИГГҮЙ 2 ИХ НАЯДААР ХАЛАМЖ ТАРААЖ БАЙХААР БИД ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЛҮҮЛМЭЭР БАЙГАА ЮМ ДА. ӨЛӨГ ГҮРВЭЛИЙН МАШ ИХ ОЛДВОР МОНГОЛЫН ГОВЬД БАЙГАА. ТЭРИЙГЭЭ АШИГЛААД ХАЙЖ ОЛООД ТОМООХОН ҮНДЭСНИЙ БАЙГАЛИЙН АВАРГА ТОМ МУЗЕЙ ГОВЬД БАЙГУУЛВАЛ.
1 | 1
Zochin [66.181.179.43] 2024/3/18
Маш зөв. Дэмжиж байна.
0 | 0
Зочин [103.71.100.84] 2024/3/18
Бас мах экспортлох. Хайран мал, хайран байгаль.
1 | 1 Хариулах