ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хот 2030 онд 1,848 МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орно

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын нэгдүгээр хуралдаан “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” сэдвээр салбарын мэргэжилтнүүдийн дунд боллоо.

Өнөөдрийн байдлаар дулааны II, III, IV станц, Амгалан дулааны станц Улаанбаатар хотын 13.5 мянга гаруй барилга байгууламжийг эрчим хүчээр хангадаг байна. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 221-244 МВт-н хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, эрчим хүчний хэрэглээ 7-8 хувиар тогтмол өсжээ.

Түүнчлэн цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан болон үерийн далан шугам хоолойн 24-67 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. 2030 он гэхэд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3,328 МВт-д хүрэх тооцоолол гарсан бөгөөд 1,848 МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орох аж. 

Тус хэлэлцүүлэгт оролцсон салбарын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэгцээг хэрхэн тогтвортой хангах талаар өөрсдийн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна. 

“Юрика” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон: Бүсчилсэн хөгжлийн форумоор эрчим хүчний салбарыг онцолж байгаа нь маш зөв. Асуудлуудыг сууриар нь ярилцах хэрэгтэй. Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглэгчдийг бүсчлэлээр нь ангилж байж тарифын зөв тогтолцоог боловсруулна.

Тиймээс эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээний ялгаа, төрлийг зөв танин, ангилж чадвал тарифын тогтолцоо ч органикаар тодорхойлогдоно.

“Ирээдүйн эрчим хүч Монголын устөрөгчийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомбо: Миний хувьд эрчим хүчний салбарт үүсээд буй бэрхшээлүүдийг шийдэх чиглэлээр  судалгааны ажил хийдэг. Өнөө үед дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэл рүү анхаарч байгаа.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард ашиглалтад орсон батарейн станц дэлхийд 4-5 л байгаа. Энэ станцыг 80 МВт-р хязгаарлаж болохгүй. Харин 800-1000 МВт-н батарейн станцын хүчин чадлыг бий болгох шаардлагатай.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Эрчим хүчний төслийн зөвлөх Найто Такеши: Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийн асуудалд манай төслийн зүгээс дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаа. IV цахилгаан станцын тоног төхөөрөмжүүд хуучирч, 30-аас дээш жилийн насжилттай болсон.

Нүүрсний эрчим хүч үйлдвэрлэгч цахилгаан станц харьцангуй тогтвортой ажиллагаатай байдаг бол сэргээгдэх эрчим хүч нь байгалийн нөхцөл байдлаас хамааралтай байдаг. Сэргээгдэхээр үйлдвэрлэсэн эрчим хүчийг хадгалж, ашиглахад батарейн систем үр дүнтэй.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг: Өнгөрсөн 2023 онд давтагдсан тоогоор хоёр сая хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарласан. Үүний цаана маш их хэмжээний эдийн засаг болон ажлын бүтээмж алдагдаж байгаа. Тиймээс Эрчим хүчний яам, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран уг асуудлыг цогцоор нь шийдэх ёстой.

Мөн эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлогыг өөрчлөх цаг нь болсон. Өнөөдөр 1 КВт эрчим хүчийг 4-5 центээр ашиглаж байна. Гэтэл 1 КВт эрчим хүчийг 7-8 центээр үйлдвэрлэдэг.

Энэ үнийн зөрүүгээс үүдэн эрчим хүчний нэмэлт эх үүсвэрийг бий болгох боломж хумигдаж байна. Мөн тарифын энэ хатуу бодлогоос шалтгаалж тус салбарт хийх хөрөнгө оруулалтыг чөдөрлөж байгаа юм.

Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд үнэ тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж Улаанбаатар хотын эрчим хүч, дэд бүтцийн хөгжилд ахиц гарна.

“Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа: Манай компани Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн судалгааг 2011 оноос эхлүүлсэн. Ийнхүү 2022 оны долоодугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.

Нийт 600 МВт-н хүчин чадалтай станц барих, дөрвөн үе шаттайгаар хэрэгжих төсөл бөгөөд хүрэн нүүрсний ордод суурилж, усны эх үүсвэртэйгээ ойрхон байгуулж байгаа.

Мөн Улаанбаатар хоттой ойр буюу 120 км-ийн зайтай хэрэгжиж буй төсөл юм. Эхний 150 МВт-н барилга угсралт 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Монгол Улс шиг дэд бүтэц, аж үйлдвэржилт хөгжих шаардлагатай улсад эрчим хүчний эх үүсвэр хямд, найдвартай, бие даасан, тогтвортой байх шаардлагатай.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.176.57] 2024/3/15
2030 hursen ch stantsaa barihgui baih yum baina
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/3/15
Анод Даваа, Их Монгол гэх мэт нөхдүүд цахилгааныг шийдэх арга яриад л байна. Ямар ч тохиолдолд Эгийн голын УЦС барих хэрэгтэй. Путлерийг сонсохоо боль
2 | 0 Хариулах
goshngon gazar iom [59.153.112.185] 2024/3/15
malaa mallaad uvsun boohoigoo numruud yasaar maihangaa bariad baij baih yostoi zerleguuded tsahilgaan mahilgaan avtuus mavtuus hugjil mugjil doloolgoh geheer iim l bdg bhgui iu
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.43] 2024/3/15
Францтай нийлж хурдан цөмийн цахилгаан станцаа бариачээ
1 | 2 Хариулах
Зочин [66.181.176.57] 2024/3/15
Сайн судлах хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [174.194.101.170] 2024/3/14
Tegne ingene gd l yarihaas tsaashgv 20 jiliin umnu l stantsaa barichih bsn yag neg bairandaa ergeldeed l
0 | 0 Хариулах
мояа [185.220.101.27] 2024/3/14
Манайх шиг хүйтэн өвөл эрт харанхуй болдог хэцүү байгалийн нөхцөлтэй газар сэргээгдэх эрчим хүч хэрэггүй буцалтгүй дулааны томхон ЦС барь Орос Морос гэж худлаа юмаар солиорохоо боль
1 | 1 Хариулах
мояа [185.220.101.27] 2024/3/14
Зориуд ийм байлгаж шахааны нар салхи.усан ЦС барьж мөнгө иддэг юм шдэ тэд нар нь ямар ч нэмэргүй хуй салхины эсрэг тургиж байгаатай адил харин асуудлыг угаар нь шийдэх 5р ЦС мэтийг бол зориуд барьдаггүй
1 | 1 Хариулах
мояа [185.220.101.27] 2024/3/14
Нөгөө бариад л байдаг шахааны УЦС ууд чинь яав 😄😁😂
1 | 0 Хариулах
[[kkk [202.126.91.127] 2024/3/14
30 он хүртэл энэ их идэж ууж байгаа юмаа зохицуулах ухаантай ганц нэг хүн Төрд орох болтугай,Одоогийн энэ хэдэн цаддаггүй бирдүүд Төрөөс гарах байх өө,
1 | 0 Хариулах
Зочин [174.194.101.170] 2024/3/14
Jagsaalt gd MANAN dahiad garah ni tod bolsoon
0 | 0 Хариулах
Ац. [172.56.168.32] 2024/3/14
ХУРЭЛБААТАР ДАВААСУРЭН ХОЕРЫН АРВАН ХУВИЙГ ОГДОГГУЙ ЮМ БОЛ ЯМАР ЦАХИЛГААН СТАНЦ БАРИГДАХГУЙ ШУУ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.145] 2024/3/14
30 jil bolj bhad 1 tsahilgaan stants barichihgui yu ch helhev deeeee.2 nam bol buteheesee ongorson.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.51] 2024/3/14
МАНАН бүлэглэлийг төрөөс зайлуулахгүй бол тамлан зовоосоор байх юм шиг байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.112] 2024/3/14
Чойжилсүрэнг огцруулъя.Энэ ёстой ажил хийдэггүй хүн байна. МАН-ын эрчим хүчний сайд нар яагаад ажил хийдэггүй юм бэ...Жонхуугийн заавраар Данх цахилгаан станц барихгүй байна уу...эсвэл Ч.Хүрэлбаатар санхүүжилтийг нь гацаагаад байна уу. Больё зүгээр АН-ыхан чинь идсэн ч гэсэн ажил хийдэг,МАН зүгээр л хулгайч нар юм баына
7 | 0 Хариулах
Зочин [103.57.95.240] 2024/3/14
Энэ ямар ч ажил хийхгүй нам юм бна. Хийж бгаа нь хөх инээд хүрмээр, ямар ч боловсролгүй шинжлэх ухаанч бус хогийн юм хийж бна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.151] 2024/3/14
Ustgah l heregtei
0 | 0 Хариулах
Хаха [202.179.21.198] 2024/3/14
6 жилийн дараа гэхэд ахиж станц барихгүй гэж тооцоо хийгээд сууж байдаг ш***ас хахаха
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.211] 2024/3/14
Эгийн УЦС, Шүрэнгийн УЦС, Багануурын ДЦС, ТТ-н ДЦС-үүдээ бүгдийн эхлүүлээ. Тэр үймүүлж саад болоод байгаа урвагчдыг шууд шоронд хий. Мөнхбаяр гэдэг урвагчийг шоронд хийж болоод л байгаа биздээ. Женко, даваасүрэн мэт саад хийсэн ч шоронд хий
7 | 0 Хариулах
мояа [185.220.101.27] 2024/3/14
Хуцаад хэдэн шахааны төслөө хийх нь үү өмнөх баахан барьсан УЦС ууд чинь яасан
0 | 1 Хариулах
Зочин [139.5.218.100] 2024/3/15
Ингээд золбин тролл гөлгөнүүд нь хуцалдаад эхлэдэг юм даа. Гөлөг минь VPN ашигласан ч баригддаг болсон цаг шүү.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.240] 2024/3/14
Тэгээд станцаа бариач. Хэрэглээний тогоо ч шийдэж чадахгүй байж метро энэ тэр гээд байсан. Хоорондоо уялдаагүй ажилладаг. Ер нь төрийн албанд маш чадваргүй хүмүүс ажиллаж бна. ЭЕШ босгоо нэмж. Шилдэг сурлагатай хүүхдүүдээ авлаг баймаар юм.
3 | 0 Хариулах
Зочин [12.74.220.20] 2024/3/14
МАН-ын нэг МАН-гас 10 хувь давкагийн арвин буян шүү дээ…
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.244] 2024/3/14
Unen2. Ene Nyanbakter metrog zutguuleed bgan nogoon autobus shig ard ni mash tom ashig sonirhol; avliga bj l taarna.
0 | 0 Хариулах
МАН Шахаачин [185.220.101.27] 2024/3/14
Барихгүй хөдөө хэдэн малчин айлд зориулж цомхон хөөрхөн УЦС л барина за олон зуун сая долларын зээлээр
0 | 0 Хариулах