"Таргалалт нь өдөр бүр 20 кг элс үүрч явахтай ижил. Идэвхтэй хөдөлгөөнөөр энэ ачаанаас сална"
Монголчуудын таргалалт ба идэвхтэй хөдөлгөөний талаар Эрүүл Мэндийн Яамнаас зарим тоон мэдээллийг танилцууллаа.
1997 онд Монголын нийт хүн амын дунд таргалалт гэдэг зүйл бараг байсангүй. Энэ үед манай улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ний өсөлт дөрвөн хувьд хүрч байжээ.
Гэтэл 2024 оны байдлаар насанд хүрсэн
- монгол эрэгтэйчүүдийн дундаж жин 71.9 килограмм
- монгол эмэгтэйчүүдийнх 65.3 килограмм байна.
Энэ баримтаас харахад хүн амын 25.9 хувьд нь өөхөн эд маш их хуримтлагдсан буюу таргалалттай. Таргалалт нь өдөр бүр 20 килограмм элс үүрч явахтай яг ижил.
Зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөний тусламжтайгаар энэ ачаанаасаа салж, эрүүл, аз жаргалтай амьдрах бүрэн боломжтой хэмээн зөвлөлөө.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

