• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Довчинжамц: Шил зүүсэн ч хараа нэмж муудаад байвал лазер мэс засал буюу ХАРАА ТЭГЛҮҮЛЭХГҮЙ байхыг зөвлөдөг

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Глауком өвчин буюу харааны мэдрэлд үүсдэг өвөрмөц эмгэг, болор цайх өвчин болон ямар тохиолдолд хараагаа тэглүүлж болохгүй вэ? зэрэг сэдвийн хүрээнд Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс мэдээлэл хүргэлээ. 

Хүүхдүүдийг зургаан сард нэг удаа нүдний эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Хэрвээ шил зүүлгэх шаардлагатай бол эмчид үзүүлээд шилээ дахин тохируулаад явах хэрэгтэй. 

Харааны шилээ тогтмол зүүхгүйгээс үүдэн “залхуу нүд” үүсдэг. Өөрөөр хэлбэл эрүүл боловч харах үйл ажиллагаагүй нүд болж хувирдаг учраас мэргэжлийн эмчид үзүүлж, харааны шилийг тогтмол сайтар зүүлгэж байх нь чухал гэдгийг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Нүд судлалын тасгийн эмч С.Энхтуул зөвлөлөө.  



Хараа тэглүүлэх тухайд АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн багш, нүдний эмч Д.Довчинжамцын хүргэсэн зөвлөгөөг танилцуулж байна.

Хараа тэглэх ажилбар буюу лазер мэс заслыг жилийн турш нэг шилээ тогтвортой зүүгээд хараа нь нэмж муудахгүй байгаа тохиолдолд хийхийг зөвлөдөг.
Харин хараа нь тогтоогүй буюу шил зүүсэн ч хараа нь нэмж муудаад байвал хараа тэглүүлэхгүй байхыг зөвлөдөг. Энэ нь хүний бие махбод зогсолтгүй өөрчлөгдөж байдагтай холбоотой. Нэмж муудах асуудлууд цөөнгүй тохиолддог. 

Хараа тэглүүлэх тухайд АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор Д.Уранчимэг дараах зөвлөгөөг нэмж өгөв. 

Энэ төрлийн хагалгааны технологи анх 2005 онд Монгол Улсад нэвтэрсэн. 192 нанометрийн урттай лазераар хараа тэглэх хагалгааг хийдэг. Ойролцоогоор 20-40 насны заалттай. 

40-өөс дээш насанд ойрын хараа мууддагтай холбоотойгоор ХАРААГАА ТЭГЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨДӨГГҮЙ.

Тухайн хүний ажил мэргэжлийн онцлогтой холбоотой шил зүүлгэхгүй байх зорилгоор л хараа тэглэх хагалгааг хийж байгаа шүү дээ. 

Харин 40-өөс дээш насанд тухайн хүний ойрын хараа мууддаг учраас мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, заалт гарсан тохиолдолд энэ төрлийн хагалгааг хийлгээрэй гэж зөвлөе.

Мөн "Олон удаагийн судалгаанаас харахад монгол хүний нүдний дотоод даралтын хэмжээ 17-оос дээш гарсан байвал эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс жилд дор хаяж нэгээс доошгүй удаа нүдний дотоод даралтыг үзүүлэх шаардлагатай. 

Нүдний дотоод даралт анхдагч хэлбэрээр тохиолдохоос гадна гэмтэл, нүдний болор цайх өвчин, нүдний янз бүрийн үрэвсэлт өвчнүүд бий.

Түүнээс гадна төрөлхийн глауком өвчин гэж байдаг. Энэ нь 0-5 настай хүүхдүүдэд тохиолддог. Хоёр нүд нь өөр болох гол шинж тэмдэг илэрнэ. 

Хүүхдийн нүдний бүрхүүл маш нимгэн байдаг. Тийм учраас хэмжээгээр томорч эхэлдэг. Түүнээс гадна нүдний эвэрлэг бүрхүүл гэж нэрлээд байгаа тунгалаг бараан хэсэг томрох, эсвэл эвэрлэг нь бүдгэрэх, хүүхэд шөнөөр их уйлах шинж тэмдгүүд ажиглагдана" хэмээн АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор Д.Уранчимэг хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.161.242.172] 2024/3/14
tegluulehed emch nar hor urshig garch boloh ersdel shunu joloo barihad yaj gereliin hugaral yawagdaj ayultai bh nud huuraishih ( everlegiig ni zusehed butsaad salahguigeer edgeed naaldchihdaggui harin sul bj bh uchir iheer huuraishina ) bolon dahin hezee ch linz zuuj bolohgui tiim bolohoor haraa muudval bnga shil l zuune geh met olon surug taliig heldeggui yum bnle. mun haraa jil bolgon muudsaar bhad hiilgej bolno yahchgui zugeer gesen hariu ugsun. neteer sudalj sudalj hiilgehgui bsan ni deer gedgiig oilgoson
1 | 0 Хариулах
Зочин [198.244.142.158] 2024/3/14
энэ эрүүл мэндийн асуудлууд арайл дэндэж байна хүүхдүүд багаасаа хараагүй болж байна гэдэг юу гэсэн үг вэ? тэгээд зогсохгүй маш их өвчлөл хавдар гээд дэндүү хэцүү эрүүл бус нийгэм болж байна тийм учраас яг одоо бид энэ эрүүл мэндийн салбарынхаа мундаг хүмүүсээрээ бодлого гаргуулаад нийгмийг эрүүл болгох чухал ажлуудыг эхлүүлээд явах хэрэгтэй гэж бодож байна
0 | 0 Хариулах
Ariunjargal [51.79.156.14] 2024/3/14
миний бодлоор яг салбар салбарын хүмүүс төрд гараад салбарыгаа удирдаад явмаар байна аа хот төлөвлөөд зохион байгуулж чаддаг хүн хотын дарга болох зам тээврийн салбарын хүн зам тээврийн сайд болох эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн туршлагатай хүн эрүүл мэндийн сайд болох гэх мэтээр яг салбар салбарын туршлагатай хүмүүс өөрсдөө гарч ирээд салбар салбараа аваад явмаар байна
1 | 0 Хариулах
Togtohjargal [77.73.69.217] 2024/3/14
нийгмийн нөхцөлб айдал гадаах орчин маш олон өвчинг үүсгэж байнаа энээ харааны асуудал гэлтгүй олон юм байна эрүүл мэндийн салбарын мундаг чадварлаг хүмүүс бодлого гаргах хэмжээнд байр суурин дээр очиж болохгүй юу ?? энэ салбарт удаан ажилласан чадварлаг хүмүүс яг ямар асуудал хэцүү байгаа нь энэ асуудалд ямар шийдэл хэрэгтэй байна гээд чухал зүйлсээ өөрсдөө мэдэж байгаа шүү дээ
1 | 0 Хариулах
boldbaatar [51.15.48.52] 2024/3/14
монголчуудын хараа муудаж байна бас хараа гэлтгүй олон өвчин энүүгээр тархаад дууслаа монгол улсад боловсон хүчин хаан ч алга байна төрийн гишүүдэд хүртэл өөрсдөө хангалттай боловсрол алга энэ дунд бас эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай хүн байх хэрэгтэй байна эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан хүн төрийн албан тушаалд очих юм бол маш олон эрүүл мэндийн асуудал болон өвчин зовлонг арилгах боломжтой
0 | 0 Хариулах
Зочин [163.172.189.23] 2024/3/14
энэ бол маш чухалшүү байнга үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй бас үүнийхээ хажуугаар бид хүүхдүүдийн эрүүл мэнд хохирч байгаа энэ нөхцөл байдал нийгмээ систщемтэйгээр өөрчлөх хэрэгтэй байгаа төр засагт байгаа бизнесийн хүмүүс хийж чадахгүй байвал эрүүл мэндийн салбарынхаа хүмүүсээр зөвлөгөөгөөч болтугай аваад явах хэрэгтэй байнаа
0 | 0 Хариулах
Нүдний эмч Г.Эрдэнэбадрах [103.212.162.155] 2024/3/13
Үхрийн нүд, нэрс, монгол лууван, сибирийн эрүүл мэндийн нүдний бүтээгдэхүүн сайн хэрэглэвэл хараа чанартай сайжирдаг. Утас:99534919
0 | 0 Хариулах
Zochin [66.181.177.184] 2024/3/13
Bolor suulgasan dahiad muudsan haraa. Dahij suulgaj boloh uu. 1 emnelegiin zarim nudnii emch nar nil bizness huviin emneleg ruugee yvuulj unegui irsen tariag huvidaa ashiglaj unetei hiij uvchnuu bizness gej hardag emch nar 2 tald ajilladag emch naraa ajlaas ni halaachee.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/3/13
Тэглүүлсэн бүрэнхийд баримжаагүй сонин болцон, зузаан шил зүүдэг байсан болохоор сайхан л байгаа л даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.248] 2024/3/12
Nud baga zereg saijirsan ch gsn mash huuraishij, bainga nudnii dusal dusaadag bolson doo. Neeh haramsaad baigaa ch yum alga ghdee manai emnelguud garj boloh ersdel, sul taliig n sain yrij baiwal zugeer yumsan.
10 | 0 Хариулах