ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунбат: "Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт шар усны үерийн аюул маш их" гэж үнэлэгдлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар НОК-оос өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат "Улаанбаатар хотын үерийн аюулын үнэлгээг хийлээ.

Үерийн аюулын үнэлгээгээр:

  • Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг маш их
  • Багануур дүүрэг их
  • Хан-Уул, Баянгол дүүрэг дунд
  • Багахангай, Налайх дүүрэг бага гэж үнэлэгдлээ. Улаанбаатар хотын үерийн аюулын түвшинд харгалзах чанарын үнэлгээний дундаж оноо 3.75 буюу их.

Халиа тошин, шар усны үерт өртөх байдлын үнэлгээгээр их гэсэн түвшинд 3,947 объект өртөхөөр гарлаа. Улаанбаатар хотод жилд хүн ам 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75% нь хөдөө орон нутгаас шилжин ирж, голын сайр, жалга, судгийн дагуу суурьшиж үерийн эрсдэлд өртөх байдлыг нэмэгдүүлж байна гэж үзлээ.

зураг
 

Нийслэлийн үерийн эрсдэлийн үнэлгээ 8.65 буюу маш их гэж үнэлэгдсэн байна. Үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шар усны үерээс урьтаж сэргийлэх аяныг тавдугаар сар хүртэл үргэлжлүүлж байна.

Газрын алба, цагдаа, дүүргийн холбогдох албаныхантай хамтран үерийн эрсдэлд өртөх 464 айл өрхөд мэдэгдэх хуудсыг хүргүүллээ. Үүнээс Баянзүрх дүүрэгт 150, Чингэлтэй дүүрэгт 139, Сонгинохайрхан дүүрэгт 135, Сүхбаатар дүүрэгт 40 айл байна.

Нүүх шаардлагатай айлуудад суурьших газрыг нь зааж өгч байгаа юм" хэмээн мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
хотын хүн [66.181.183.240] 2024/3/12
бас баахан мөнгө шаана да одоо
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.76] 2024/3/12
Голын хажуугийн бетонон далан хийвэл намханыг нвь өндөрлөвөл сайн байгаа юм.
0 | 0 Хариулах
Сайшаалт Ерөөлт [66.181.161.168] 2024/3/12
..Гамшгийн хэмжээнд хүрлээ..
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.8] 2024/3/12
голын сав дагуух газруудыг зарсан МАН дарганцаруудаар энэ хохиролуудаа барагдуул.
4 | 0 Хариулах
Зочин [174.194.103.68] 2024/3/12
Ene bvh us metro ruu orno gd boddoo. Il bgaa suwag shuuduugaa uchiriig ni olohgv bj metro ntr
2 | 1 Хариулах
Зочин [139.5.218.100] 2024/3/12
Битгий хуцаад бай хуурамч IP тай тролл гичии минь
0 | 2 Хариулах
Зочин [122.201.19.4] 2024/3/12
Зун, өвөлжингөө чүхиндүүлсээр байгаад таарах юм байна л даа.
3 | 0 Хариулах
Зочин [95.211.60.8] 2024/3/12
Ус зайлуулах систем ч үгүй байж Метро гээд.
1 | 1 Хариулах
Зочин [139.5.218.100] 2024/3/12
Битгий хуцаад бай хуурамч IP тай тролл гичии минь
0 | 3 Хариулах