Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Раднаа: Ихэнх нутагт малын амьдын жин олон жилийн дунджаас бага байна

Б.Билгүүн, iKon.mn
2024 оны 3 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс малын амьдын жин, тарга хүчний байдал олон жилийн дунджаас хэр зэрэг байгаа талаарх мэдээллийг гаргадаг. 

Энэхүү мэдээллийг Улсын Онцгой комиссоос хийсэн хурлын үеэр өнөөдөр танилцууллаа. 

Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн инженер Г.Раднаа хэлэхдээ "Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуй, цаг уурын долоон харуул олон жил тасралтгүй судалгаа, ажиглалт хийж байна. 

Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуй, цаг уурын хэмжилтийн мэдээгээр ихэнх нутагт малын амьдын жин олон жилийн дунджаас бага байна.

Булган аймгийн Орхон суманд байгалийн ойд хээрийн бүсийг төлөөлсөн мал аж ахуй, цаг уурын гурван харуул хэмжилт судалгаа хийж байна.

2024 оны хоёрдугаар сарын 29-ний байдлаарх дүн мэдээллээс харвал:

  • эм хонины амьдын жин 44 кг, 
  • эм ямааны амьдын жин 36 кг 
  • үнээний амьдын жин 276 кг 

Тал хээрийн бүсийг төлөөлсөн Төв аймгийн Баян-Өнжүүл суманд байрлах харуулуудын мэдээгээр  

  • эм хонины амьдын жин 38 кг 
  • эм ямааны амьдын жин 36 кг
  • үнээний амьдын жин 278 кг байна. 

Говийн бүсийг төлөөлсөн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ямааны харуулын хэмжилтийн мэдээгээр эм ямааны амьдын жин 22 кг байна. 

Олон жилийн дундажтай харьцуулахад Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд ямааны амьдын жин маш бага болсон. Тус харуулын суурийн хэмжилтийн мэдээгээр нийт суурийн 50% нь хорогдсон байна" гэлээ.