Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-өөс шүүгчдийн тухай товч мэдээллийг танилцуулав.
Энэ талаар "Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн үндсэн чиг үүрэг, Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хуульчдаас шүүгчдийг шилж сонгох ажлыг зохион байгуулдаг.
2021 оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл зургаан удаагийн шүүгчийн сонгон шалгаруулалт, шалгалт явуулсан. Энэ хугацаанд нийт 98 нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өргөн барьснаас 87 шүүгч тангараг өргөн ажлаа хийж байгаа.
Дээрх хугацаанд 37 шүүгч өндөр насны тэтгэвэрт гарсан байна.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны тогтоолоор улсын 117 шүүхийн хэмжээнд 699 шүүгч ажиллах учиртай. Гэвч хүний нөөцийн дутагдалтай байгаа учраас өнөөдрийн байдлаар 524 шүүгч ажиллаж байна.
Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн багш нарын хийсэн 2022-2023 оны судалгаагаар шүүгчдийн зохист ачаалал 278 хувь хүртэл хэтэрсэн гэх мэдээлэл гарсан" гэдгийг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!