Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хэрэглэгчдийн Starlink интернэтийн сарын хураамж 185,000-250,000 төгрөг байна

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хаанаас ч хиймэл дагуул ашиглан интернэт сүлжээнд өндөр хурдаар холбогдох Starlink үйлчилгээ өчигдрөөс эхлэн Монгол улсын нутаг дэвсгэрт идэвхэжсэн билээ.

Энэхүү үйлчилгээний үнэ ханшийн мэдээллийг бид та бүхэнд хүргэж байна.

Starlink нь тусгай сансрын антен ашиглан харилцаа холбооны ямар ч дэд бүтэцгүй газраас интернэтэд холбогдох боломжтой үйлчилгээ юм.

Уг бүтээгдэхүүн дотроо “Standard” болон “Mobile” гэсэн хоёр ангилалтай.

Аль аль нь сар бүр тогтмол хураамж төлөөд хязгааргүй интернэт ашиглах боломжтой. Бас аль аль ангиллын төхөөрөмжийг нэг удаа худалдаж авах үнэ тээврийн зардал оролцуулалгүйгээр 1,525,000 төгрөг юм.

Гол ялгаа нь “Standard” ангилал бол суурин буюу тогтмол нэг газарт ашиглах газарзүйн хязгаарлалттай үйлчилгээ. Өөрөөр хэлбэл байрлалаа өөрчилж ашиглах боломжгүй.

Мөн 185,000 төгрөгийн хураамжийг сар бүр тогтмол төлнө.

Нэг үгээр хэлбэл “Standard” ангилал нь айл өрхийн суурин хэрэглээнд тохирсон үйлчилгээ юм.

“Mobile” ангилал нь хөдөлгөөнт, нүүдлийн хэрэглээнд тохирсон үйлчилгээ. Сарын хураамж нь илүү өндөр буюу 250,000 төгрөг. Гэхдээ төлбөрийг хэрэглэхгүй сардаа зогсоох, завсарлах боломжтойгоороо онцлог.

Монгол улсын нутаг дэвсгэрийн хаана ч зөөвөрлөн хэрэглэх, автомашины явдал дунд хэрэглэх боломжтой юм.

Захиалсан тохиолдолд үйлчилгээний тоног төхөөрөмжийг 1-2 долоо хоногийн хугацаанд АНУ-аас хүргэхээ Starlink амлажээ.

 

Эх сурвалж: Starlink