ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Beauty Expo 2024” үзэсгэлэнд БНСУ-ын 10 компани брэнд бүтээгдэхүүнээ танилцуулахаар иржээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 3 сарын 2
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол дахь гоо сайхан, эрүүл мэндийн салбарын хамгийн том арга хэмжээ болох "Beauty Expo 2024" үзэсгэлэн Мишээл-Экспо төвд гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 

Тус экспо нь гоо сайхны салбарт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн орчин, хамтын ажиллагааны нэмэлт боломжийг эрэлхийлэх зорилгоор жил бүр явагддаг. 

Энэ удаагийн экспо гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд үргэлжилнэ. Уг арга хэмжээнд БНСУ-ын КОТРА буюу Гадаад Худалдаа, Хөрөнгө Оруулалтын Агентлагийн дэмжлэгээр БНСУ-ын үйлдвэрлэгч, экспортлогч 10 байгууллага өөрсдийн гоо сайхны бүтээгдэхүүнээ танилцуулж байна.  

Гурван хоног үргэлжлэх уг үзэсгэлэнд БНСУ-ын талаас:

  1. OLOA
  2. DERMA VERA
  3. DR.OREGONIN
  4. ORGABEBE
  5. KOREA.NATURA.HUMAN (KNH)
  6. AMAZING SKIN WITH YOU EVERY DAY (AWE)
  7. HEALARA
  8. SEOHWABI
  9. O’LABS
  10. THE SKIN OF QUEEN (SOQU) зэрэг Солонгосын органик, байгалийн гаралтай гоо сайхны брэнд бүтээгдэхүүнийг танилцуулж байна. 

Цайруулах, гүн чийгшүүлэх, нөсөө толбо арилгах, үрчлээний эсрэг гэх мэтчилэн олон төрлийн үйлчилгээтэй эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнтэй танилцахаар Солонгосын 10 байгууллагын үзэсгэлэнгээр зочиллоо. 

"Beauty Expo 2024" үзэсгэлэнд оролцож буй эдгээр байгууллага КОТРА агентлагаар дамжуулан Монголд анх удаа ирж, бүтээгдэхүүнээ танилцуулж буйгаа хэллээ. 

"Солонгосын компаниуд Монголын зах зээлийг сонирхож байгаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

КОТРА Улаанбаатар БНСУ-ын ГХТГ-ын дарга Хун Сон Ү хэлэхдээ "Бид гурав дахь жилдээ Beauty Expo арга хэмжээнд оролцож байна. Энэ жилийн хувьд Солонгосоос ирж, бүтээгдэхүүнээ танилцуулж буй оролцогчдын цар хүрээ тэлсэн.

Гоо сайхны бүтээгдэхүүн хөгжүүлж үйлдвэрлэдэг, олон жилийн туршлагатай байгууллагууд учраас чанарын шаардлагыг бүрэн хангасан. Түүнчлэн Монголд шинэ харилцагчтай болох хүсэлтэй байгууллага олон бий. 

Энэ удаагийн үзэсгэлэнд Солонгосын гоо сайхны компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулахаар өөрсдөө Монголд ирсэн. 

Тэр хэмжээгээр Монголын зах зээлд илүү сонирхолтой болж байна гэсэн үг. Зөвхөн гоо сайхан гэлтгүй бусад бүх салбарт Солонгосоос Монголын зах зээлийг сонирхож орж ирж байгаа. Уг үйл ажиллагаанд КОТРА төлөөлөгчийн газраас тусалж, хоёр байгууллагыг холбож өгч байна" гэдгийг хэллээ. 

Үзэсгэлэнд оролцож буй Солонгос компаниудаас онцлон хүргэе.



"Бид далайн ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнээ Монголын хэрэглэгчдэд танилцуулж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Algaeprona" компанийн захирал Шин Бүк Кю "Монгол Улсад анх удаа ирж, Beauty Expo арга хэмжээнд оролцож байгаадаа таатай байна. 

Бид далайн ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнээ Монголын хэрэглэгчдэд танилцуулж байна. 

Анх далайн ургамлыг судалснаар гоо сайхны бүтээгдэхүүнээ гаргах ажил эхэлж байсан. Ургамлын гаралтай энэхүү бүтээгдэхүүн маань арьсны балансыг тэнцвэржүүлж, нөхөн төлжилтийг сайжруулдаг үйлчилгээтэй. Байгалийн, веган бүтээгдэхүүн учраас хүний биед харшил үүсгэхгүй.

Тухайлбал Oloa гоо сайхны брэндийн веган нарны тос нь нарнаас хамгаалахаас гадна үрчлээний эсрэг, давхар цайруулах давуу талтай. Бидний танилцуулж буй бүтээгдэхүүн бүгд "Eco friendly" учраас цаас нь хүртэл уусдаг.

Юуны өмнө Монгол гэхээр миний төсөөлөлд байгаль, ан амьтан, ургамал санаанд ордог. Энэ талаараа хоорондоо нийцэх байх" гэлээ.

"Арьсны атопитой хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүнүүд бий"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Dykorea" компанийн захирал Ко Донгюл "Хүүхдийн арьс арчилгаа болон хэт эмзэг арьсанд тохирох бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ зориулж үйлдвэрлэдэг.

Мөн гэр болон салоны нөхцөлд ашиглах боломжтой гоо сайхны аппаратуудыг танилцуулж байна.

Манай бүтээгдэхүүн хүний биед хортой 24 төрлийн орц найрлагыг агуулаагүй, өнгөгүй, үнэргүй. Хамгийн гол нь ургамлын хандтай бөгөөд клиникийн туршилт хийгдсэн. 

Хэт эмзэг арьстай хүмүүс хэрэглэхэд ямар ч асуудал үүсэхгүй. Мөн Derma Vera гоо сайхны бүтээгдэхүүн арьсны атопитой хүүхдүүдэд зориулагдсан" хэмээв.

"Олон жилийн туршилтын үр дүнд бий болсон 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Доктор Орегонин" ХХК-ийн гүйцэтгэх захирал, профессор, эм зүйн ухааны доктор Чой Сон Юн "КОТРА болон Канвонь аймагт ажил үйлчилгээ явуулдаг байгууллагуудтай энэ экспод оролцож байгаадаа баяртай байна.

Судлаач хүнийхээ хувьд 100 хувь байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүнээр эрүүл мэндээ хамгаалахыг чухалчилдаг. Энэ удаад 15 бүтээгдэхүүнээ авчирсан.

Тухайлбал эрүүл мэндийг дэмжих эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд танилцуулж байна. Эдгээр нь олон жилийн туршилтын үр дүнд бий болсон. 

Дэлхийд хоёр төрлийн том асуудал байдаг. Нэг нь таргалалт, нөгөө нь үс унаж халзрах. Энэ хоёр асуудлыг шийдэж чадвал Нобелийн шагнал авна гэх хошин яриа эрдэмтдийн дунд бий.

Би ч мөн адил тэр асуудлыг шийдэхийн төлөө шинжлэх ухааны судалгаагаа чиглүүлж, зорьж ажилладаг. Үс уналтын бүтээгдэхүүндээ олон улсын гэрчилгээг авсан" гэв. 

"Хүүхдэд хэрэглэх бүтээгдэхүүний гол шаардлага бол аюулгүй байдал"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“She: Honest” компанийн захирал Ли Ми Ран "Orgabebe брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүн маань нялх нярай, бага насны хүүхдүүдэд зориулагдсан. 

Одоогоор Вьетнам, Малайз зэрэг улсад бүтээгдэхүүнээ борлуулж байгаа. Монголд анх удаа ирж байна.

Нярай хүүхдийн арьс арчилгааны долоон төрлийн бүтээгдэхүүн, гурван төрлийн шүдний оо, мөн гурван төрлийн угаалгын шингэн байгаа.

Насанд хүрэгчдийн хэрэглэдэг бүтээгдэхүүн нь ихэвчлэн давхар үйлчилгээтэй байдаг. Харин хүүхдэд хэрэглэх бүтээгдэхүүний гол шаардлага бол аюулгүй байх. 

Тиймээс 100 хувь органик, веган бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Дөнгөж төрсөн нярай хүүхэд хэрэглэхэд ямар нэгэн цочрол өгөхгүй хамгийн эрүүл бүтээгдэхүүн" гэлээ. 

 "Монгол бүсгүйчүүдэд илүү санал болгох бүтээгдэхүүн нь эмгэн хумсны ампул"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"KNH" компанийн захирал Гу Бум Сү "Korea.Nature.Human буюу байгаль хүн хоёрын холбоог нэгтгэж өгөх зорилгоор компаниа байгуулж байсан.

Манайд голчлон байгалийн гаралтай бүтээгдэхүүн бий. Тухайлбал шампунь, ампул, тос гэх мэтчилэн нэрлэж болно. 

Монгол бүсгүйчүүдэд илүү санал болгох бүтээгдэхүүн нь эмгэн хумсны ампул. Энэ нь чийгшлийг маш сайн хадгалдаг онцлогтой" хэмээв.

"Хүн идсэн ч хор нөлөөгүй веган бүтээгдэхүүнээр хийдэг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

AWE гоо сайхны бүтээгдэхүүнийг үүсгэн байгуулагч "Crenature" компанийн захирал Ким Доён "Манайд голчлон байгалийн гаралтай бүтээгдэхүүн байдаг.

Манайх сет гурван цуврал бүтээгдэхүүнээс бүрдэнэ. Нэг дороос серум, мистийн үйлчилгээг авах боломжтой. 

Үүнийг хэрэглэхэд арьсны өнгийг сэргээж, чийгшүүлж, чангаруулна. Үрчлээг тодорхой хэмжээнд багасгах үйлчилгээтэй бүтээгдэхүүн. Үр дүнг нь танилцуулбал дөрвөн долоо хоног манай бүтээгдэхүүнийг өдөрт хоёр удаа хэрэглэхэд 57 хувь сайжирна. Мөн хялгасан үрчлээнүүд багасна.

Нарны тос гэхэд кремтэйгээ цуг байгаа. Өөрөөр хэлбэл нарны тосыг тусад нь түрхэхгүйгээр нэг дороос гурван төрлийн үйлчилгээг авах боломжтой гэсэн үг. 

Хүн идсэн ч хор нөлөөгүй веган бүтээгдэхүүнээр хийдэг. Тиймээс арьсанд сөрөг нөлөө байхгүй" гэлээ. 

"Арьсны өнгө сэргээх цайруулах, нөсөө толбо арилгах бүтээгдэхүүнээр оролцож байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Microalgae Ask Us" компанийн захирал Пан Чеол Хо гоо сайны Healara бүтээгдэхүүнийг танилцуулахдаа "Манай компани үүсгэн байгуулагдаад гурван жил болж байна. Гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эдийг үйлдвэрлэж эхэлснээр анх байгуулагдсан. 

Түүхий эдийн анхны ногоон гэрчилгээг авсан.

Өнгөрсөн жил цоо шинэ технологиор үрчлээний эсрэг, арьс чангалах үйлчилгээтэй бүтээгдэхүүнээ гаргасан. Мөн арьсны өнгө сэргээх цайруулах, нөсөө толбо арилгах бүтээгдэхүүнээр оролцож байна. Ямар нэгэн харшил өгөхгүй, аюулгүй бүтээгдэхүүн.

Худалдан авагчид манай бүтээгдэхүүнийг их сонирхож байгаад сайхан сэтгэгдэлтэй байна" гэв. 

"Арьс арчилгааны 300 орчим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Da Rum&Bio" компанийн захирал Ким Ки Соб "Seohwabi органик бүтээгдэхүүнээ Монголын хэрэглэгчдэд танилцуулахаар энэхүү экспод анх удаа оролцож байна.

Одоогоор 20 гаруй орон руу бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байна.

Арьс арчилгааны 300 орчим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа. 2014 оноос хойш гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани болж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Тусгай зөвшөөрлөө авсан бүтээгдэхүүнээр үйлдвэрлэлээ явуулж байгаа. Түүнчлэн бүгд веган тэмдэглэгээтэй" гэв. 

"Хүнд будалт хийдэг урлагийн хүмүүс хэрэглэхэд тохиромжтой"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"RMScience" компанийн захирал Ли Чае Ён O'Labs бүтээгдэхүүний тухай "Бидний голлон танилцуулах бүтээгдэхүүн нь PhC бүхий тонер, серум, тосны сет.  

Энгийн усаар хийгээгүй далайн гүний цэвэршүүлсэн усаар хийснээр гоо сайхны бүтээгдэхүүн маань онцлогтой.

Амьтны гаралтай бус, ургамлын гаралтай бүтээгдэхүүн. Тодруулбал edelweiss цэцэг болон буудайн хамгийн нарийн эсээс гаргаж авсан гэдгээрээ онцлогтой.

Хуурай арьстай хүмүүст тохиромжтой, хөгшрөлтийн эсрэг, үрчлээг бууруулна, нүхжилт, нөсөө толбыг арилгах, цайруулах олон талын үйлчилгээтэй. 

Цэвэрлэгээний серум бүтээгдэхүүнийг мөн танилцуулъя. Тосон цэвэрлэгээ хийгээд араас нь хөөсөөр угаах шаардлага гардаг. Ингэж хэрэглэдэг хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх үүднээс тосон, усан холимог суурьтай бүтээгдэхүүн гэсэн үг. Нэг удаа угаахад хангалттай.

Хүнд будалт хийдэг урлагийн хүмүүс хэрэглэхэд тохиромжтой" гэлээ. 

"Төрөл бүрийн орц найрлагыг судлаад шинэ бүтээгдэхүүнүүдийг эрэлхийлж, гаргадаг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"G1 Bio" компанийн SOQU брэндийн талаар менежер Ёо Хён Гу "Бизнесийнхээ хамтрагчаа хайх зорилготойгоор Монголд хүрэлцэн ирсэн.

Бид арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгодог. Одоогоор 50 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг гаргаж байна. 

Төрөл бүрийн орц найрлагыг судлаад шинэ бүтээгдэхүүнүүдийг эрэлхийлж, гаргадаг. Бүтээгдэхүүнүүд маань байнга шинэчлэгдэж гардаг гэсэн үг. 

Витамин C-тэй бүтээгдэхүүн хамгийн их борлуулагддаг. Өнгөрсөн жилээс цагаан будааны бүтээгдэхүүн маш их борлуулалттай байна. 

Одоогоор Америкийн томоохон дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ зарж байгаа. Энэ удаад Монголд орж ирэхийн тулд Монголын хамрагч бизнес эрхлэгчдийг хайж байна" гэлээ. 

Үзэсгэлэн Ням гарагийг дуустал Мишээл-Экспо төвд үргэлжлэх бөгөөд иргэд өөрт тохирсон гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл авах, худалдан авах боломжтой юм байна. 

Хаяг: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Хаан тауэр 23 дугаар давхарт

Холбоо барих: 77110140

Facebook: www.facebook.com/ulaanbaatar.kotra