Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Сосорбарам Ташкентын дэвжээнээс ХҮРЭЛ медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Узбекистаны Ташкент хотод өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн Их Дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан Л.Сосорбарам хүрэл медаль хүртлээ.

Энэ жинд 31 орны жүдочид зодоглосноос Л.Сосорбарам эхний тойрогт хийлээд хоёрын даваанд Германы жүдоч Маша Боллхаусыг, гуравдугаар тойрогт Мексикийн Паулина Мартинесийг, хэсгийн аваргын төлөө Киприйн София Асвестаг ялсан.

Харамсалтай нь медалийн төлөө Узбекистаны Жураева Гулхад дийлдэв. Ингээд хүрлийн төлөө Японы Кокоро Фүжиширог ялснаар IJF-ийн цуврал тэмцээнээс зургаа дахь медалиа авлаа. Тэрбээр өмнө нь гурван мөнгө, хоёр хүрэл медальтай байсан юм.

Ташкентын тэмцээний эхний өдөр манай бусад жүдочдын хувьд медаль авч чадсангүй.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн Б.Баасанхүү хэсгийн аварга болсон ч медалийн төлөөх барилдаанд дараалан хоёр ялагдсанаар шагналт байранд оров.