Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, чөлөөт уран бүтээлчдийн уран бүтээл, бүтээгдэхүүн үйлчилгээг цахим орчинд таниулан сурталчлах, соёлын салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаараа хорших, төрөлжих, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэгдсэн мэдээллийн сан www.creativehub.mn системийг Соёлын яамнаас хөгжүүлээд байна.
Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт бүтээн туурвиж буй 11,697 ААН байгууллагууд 33,931 уран бүтээлчдийн мэдээллийг сошиал медиад органикаар бий болсон FB групп, чат групп, сошиал хуудаснаас эсвэл өөрсдийн танилын хүрээллээс олж авахад бид цаг заваа их зарцуулдаг.
Харин www.creativehub.mn системд Дүрслэх урлаг, Кино дуу дүрсний урлаг, Тайзны урлаг, Дуу хөгжим, Хувцас загвар, Архитектур, Дизайн, Өв соёл, Утга зохиол ном хэвлэл, Дижитал инноваци контент, Маркетинг брендинг зар сурталчилгаа, Хэвлэл мэдээлэл зэрэг 12 салбарын чөлөөт уран бүтээлчид, студи продакшн, мэргэжлийн холбоод, ТББ, хувийн хэвшлийн компаниуд, мэргэжлийн урлагийн байгууллагууд хэрэглэгчээр бүртгүүлснээр бусад сошиал сувгуудаас илүү эмх цэгцтэй нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлээд байна.
Creativehub.mn нь уран бүтээлч, байгууллагуудын онлайн бизнес нэрийн хуудас- вэбсайт болох бөгөөд хэрэглэгч өөрөө хаягаа эзэмшин, өөрийн өвөрмөц бүтээлч арга барил, ур хийц технологи, шилдэг бүтээлийн танилцуулгаа тогтмол шинэчилж оруулснаар контент бүтээгчид, найруулагч, урлаг судлаач, эвент менежер, маркетер, хөрөнгө оруулагч, урлагийн бүтээл цуглуулагчид, үзэгч олон нийтэд өөрийгөө таниулах бүтээлч зах зээлд нэвтрэхэд нэн шаардлагатай цахим танилцуулгатай болох юм.
Тус вэбсайтын хэрэглэгч болсноор уран бүтээлчид бүтээлээ онлайнд таниулах, соёл урлагийн арга хэмжээний зар мэдээллээ түгээх, ажлын санал тавих, хүлээн авах, олон улсын наадам тэтгэлэгт хөтөлбөр, сургалтын зар мэдээ тогтмол авах, бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын бүх уран бүтээлч, байгууллагатай чатлах, утас болон мэйлээр холбогдож уран бүтээлийн ба бизнесийн хамтрагчаа олж карьераа хөгжүүлэх боломжтой болно.
Та бүхэн дэлгэрэнгүй танилцуулгыг дараах видеоноос үзнэ үү.
Холбоо барих: 7250-5544, info@creativehub.mn
FB page: www.facebook.com/www.creativehub.mn
IG: www.instagram.com/creativehub.mn
Youtube channel: www.youtube.com/@CreativeHubMongolia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!