Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Өөртөө хайртай байх нь эрүүл мэнддээ анхаарахаас эхэлнэ”

ikon.mn
2024 оны 3 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

- Та бүхэн Herbalife компанитай хэрхэн хамтран ажиллаж эхлэх болсон, мөн өөрсдийн ажил мэргэжлийн чиглэлийг хэрхэн сонгох болсон тухайгаа хуваалцана уу?

- Лаура Абдибаева: 2023 оны есдүгээр сараас эхэлж Herbalife компанитай гоо сайхны зөвлөхөөр хамтарч ажиллаж эхэлсэн. “Азгүй явдал тохиолдохгүйгээр азтай тохиолдолтой таарна гэж үгүй” гэж үг байдаг. Түүнтэй нэгэн ижил, би эмэгтэйчүүдийн эмчээр суралцаад явж байх үед нэг өдөр миний арьс маш их хуурайшиж, хайрстай юм шиг болж эхэлсэн. Маш олон эмнэлгээр явсан ч огтхон ч зүгээр болохгүй байлаа. Тиймээс арьсаа эдгээхийн тулд би өөрөө арьс судлал руу шилжих шийдвэр гаргаж, ангиа сольсон. Тэгээд маш их туршилт хийж, өөрийгөө дөрвөн сарын дотор эдгээж чадсан.

Жаахан гам алдах л юм бол дахиад л гарч ирдэг хүнд өвчин хэдий ч өөрийгөө эдгээснээс хойш дахин нэг ч удаа дахиагүй. Тэр үеэс хойш арьс болон үс судлалыг илүү судлах шаардлагатайгаа мэдэрч, энэ тал руу мэргэшин олон хүнд туслахыг хүсэж ажлаа эхлүүлж байсан. Хүн арьсаа хэрхэн арчлах ёстой тал дээр анхаарч зөвлөгөө өгөхөөс гадна арьсны залуу байдлыг боломжит хамгийн удаан хугацаагаар яаж хадгалах вэ гэдэг дээр тусалдаг.

- Фарида Чукубаева: Би 40 жил эмчээр ажиллаж байгаагаас 25 жилд нь дотрын эмчээр ажилласан. Киргиз улсын Бишкек хотод ажиллаж амьдардаг. Сүүлийн 16 жил илүү зөв хооллолт, хоол зүйн чиглэлээр тулж ажиллаж байна. Анх амьдралын зөв хэв маягийн клуб гэдгийг олж сонсоод сонирхож орж үзсэн юм. Тэгээд 2016 оноос Herbalife-ийн тогтвортой хэрэглэгч болж, уургийн коктейлийг нэн ялангуяа байнга хэрэглэх болсон.

Киргиз улсын Herbalife компаниас 2022 онд санал тавьсны дагуу хоол зүйч мэргэжилтнээр ажиллах болсон. Хэрэглэгчдэдээ зориулж хэрхэн сайхан, эрүүл, эрч хүчтэй мэдрэмжтэй байх вэ, мөн яаж эрүүл байдлаар өөрт таарсан аргаар илүүдэл жингээсээ салах вэ гэдэг тал дээр би анхаарч ажилладаг. Энэ нь уурагтай салшгүй холбоотой гэсэн үг. Ямар хүн уургийг ямар хэмжээгээр хэрэглэж тохируулан авах вэ, түүнээс гадна хоол боловсруулах тал дээр хэрхэн зөв зүйтэй анхаарвал эрүүл байх вэ гэдэг үндсэн дээр мэдээлэл өгдөг.

- Олон хүн Herbalife-ийг гоо сайхан, арьс болон бие арчилгааны бүтээгдэхүүн гаргадаг талаар мэддэггүй байх. Та энэ тал дээр мэдээлэл өгнө үү?

зураг
 

- Лаура Абдибаева: Манай компани олон нэр төрлийн бүтээгдэхүүн гаргахаас илүүтэйгээр чанартай цөөн тооны бүтээгдэхүүн гаргаж, түүнийгээ хөгжүүлэх дээр анхааран ажилладаг. Энэ нь олон давуу талтай. Олон төрлийн тосон дунд толгой эргэх шаардлагагүй, бас гаргаж буй бүтээгдэхүүнүүд маань яг үр дүнгээ үзүүлж чадах чанартай байдаг. Гол найрлагууд нь өөрөө их баялаг. Ганц л бүтээгдэхүүн хэрэглээд олон төрлийн үр дүнг нэг дор мэдрэх боломжтойгоороо онцлог. Мөн зөвхөн нүүрний биш бие болон үсний арчилгааны бүтээгдэхүүн гаргаж байна. Энэхүү гурван төрлийн бүтээгдэхүүн нь алоэ буюу 100 настыг хамгийн үндсэн найрлага болгодог. Чийгийг маш сайн хадгалж, арьсны чанарыг сайжруулахаас гадна арьсан дээр давхар бүрхүүл маягийн байдлаар тогтож, хамгаалалт үүсгэдэг.

Тэгэхээр ямар нэг байдлаар нарнаас хордох эсвэл бусад асуудлаас хамгаалагдах боломжтой юм. Мөн розмарин болон балжингарам цэцгийг гол найрлагадаа оруулж өгдөг. Энэ гурван зүйл нийлснээрээ хүний арьсны өнгийг сэргээдэг. Манай зүгээс байж болох хамгийн цэвэр байгалийн гаралтай түүхий эд ашиглаж бүтээгдэхүүн хийдэг. Мөн арьсанд маш таатай мэдрэмж төрүүлж, түрхэх үед шууд л гулгаад явчихдаг, бас хурдан шингэдэг.

- Бид нар шим тэжээл гэх үгийг өдөр тутамдаа сонсож байгаа ч яг үнэндээ ямар давуу талтай, бидний биед ямар ашиг тустайг тэр бүр мэддэггүй шүү дээ. Таны хувьд шим тэжээл гэдгийг юу гэж тодорхойлох вэ?

- Фарида Чукубаева: Шим тэжээл судлал гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухаан бий. Бидний идэж ууж байгаа шим тэжээл бодисууд биед хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг үүгээр судалдаг. Бодисын солилцоо өдөр бүр хэвийн явагдаж байгаа бол тэр хүнийг эрүүл гэж үзнэ. Бодисын солилцоо муудаж л байвал өвчин эхэлж байна гэсэн үг. "Чи юу иднэ яг түүн шигээ харагддаг” гэдэг үг байдаг шүү дээ. Хэрэв хүн буруу хооллож, шим тэжээл хангалттай авахгүй байвал өвдөж, эрч хүч буурч, янз бүрийн асуудлууд үүсэж эхэлдэг. Орчин үед бид биед шим тэжээлгүй хоол унд маш их идэх болж. Маш их чихэртэй бүтээгдэхүүн эсвэл байнга ханасан өөх тостой, шарсан хуурсан хүнд хоол идэж байгаа. Таны идсэн хоол тэр өдрийн энерги болдог тул шим тэжээлийг зөв авах нь хамгийн чухал. Тэгж байж бид эрч хүчтэй, бүрэн дүүрэн амьдрах боломжтой болох юм.

Herbalife байж болох хамгийн цэвэр байгалийн гаралтай түүхий эд ашиглаж бүтээгдэхүүн хийдэг.

- Цоо шинэ бүтээгдэхүүн гаргах үйл явц өөрөө их нүсэр байх. Шинэ бүтээгдэхүүн гаргахдаа хамгийн ихээр анхаардаг, хамгийн чухал процесс нь юу байдаг вэ?

- Лаура Абдибаева: Дэлхийн олон улсад Herbalife компани эрдэмтэн судлаачидтай байдаг. Нэн түрүүнд шинэ бүтээгдэхүүн гаргах тал дээр судалгаа явуулж, мэдээлэл цуглуулдаг. Нэг бүтээгдэхүүн бэлэн болж гарах хүртэл маш урт удаан хугацааны судалгаа, туршилт, үе дамжлага явагддаг. Олон улсын стандартын дагуу шалгалтад оруулж, туршиж бүх арга хэмжээг мэргэжлийн түвшинд авч туршсаны үндсэн дээр бид худалдаанд гаргадаг. Арьсанд хамгийн сайн нөлөө үзүүлж буй байдлаар нь үнэлж, хэрэглэсний дараа хэр хурдан хугацааны дараа үрчлээ тэнийж байна, арьс чийгшил авч байна гэдгийг харна. Жишээ нь улаан лоолийг туршиж үзэх гэж байлаа гэж бодъё. Орцонд нь ямар ямар зүйл байдаг билээ бүгдийг нь жагсаана. Дараа нь юутай илүү зохицож ажиллаж болох вэ гэдгийг туршиж үзнэ. Бүх бодисууд хоорондоо ямар хариу үйлдэл үзүүлж, ямар нөлөө үзүүлж байгааг харна. Энэ мэтээр туршилтыг хамгийн урт хугацаагаар няхуур хийх хэрэгтэй болдог.

- Хүмүүс амьдралын эрүүл зөв хэв маягийг бүрдүүлэхийн тулд хамгийн түрүүнд хийх алхам юу вэ?

зураг
 

- Фарида Чукубаева: Нэн түрүүнд хооллолтоос эхлэх хэрэгтэй. Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Тэгээд гадуур явангаа ажиглахаар хүмүүс түргэн хоол, сахар ихтэй бүтээгдэхүүн, нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн өргөн ашиглаж байгааг анзаарсан. Мөн ихэвчлэн залуучууд буюу дунд сургуулийнхан, оюутнууд маань тэгж хооллож байгааг харсан. Үүнээс болж эрүүл мэндийн олон асуудалтай нүүр тулж болно. Жимс ногоо өргөн хэрэглэж, мөн ус маш сайн уух хэрэгтэй. Ус хэрэв хангалттай уухгүй, хүрэх ёстой газраа хүрч чадахгүй бол бодисын солилцоо явахгүй, эрч хүчтэй, эрүүл байх боломжгүй болох юм. Хооллолтоо анхаарсны дараа биеийн тамир, дасгал хөдөлгөөн чухал болж ирнэ.

Хүн болгон фитнес, усан санд явж чадахгүй байж болох ч хамгийн үр нөлөөтэй бас үнэгүй байдаг зүйл бол сайн алхах, гэртээ дасгал хийх юм. Өдөрт 10 мянган алхам алхахад илүүдэл өөх нэмэгдэхгүй, бас эрч хүчтэй байх болно. Дараагийн нэг чухал зүйл нь чанартай нойр авах. Насанд хүрсэн хүн бол оройн 23 цаг гэхэд орондоо ороод унтсан байх ёстой байдаг. Бүтэн нойр авч чадвал илүүдэл тос өөх биед хуримтлагдахаас сэргийлж, сайхан амарч, стресстэхгүй байх боломжтой болно.

- Бид нүүрэндээ үнэтэй тос хэрэглээд, үсэндээ байнга маск тавьж, цэвэрлээд ч асуудалтай тулгарах үе байдаг шүү дээ. Зөвхөн бүтээгдэхүүнээс шалтгаалахгүй, бид өөрсдөө давхар анхаарал хандуулах шаардлагатай байдаг. Тэгэхээр бид гоо сайхандаа анхаарахын тулд эрүүл мэнд, хэв маяг талаас юунд илүү анхаарах шаардлагатай байгаа вэ?

- Лаура Абдибаева: Үнэхээр зөв. Бид хэчнээн үнэтэй, сайн бүтээгдэхүүн хэрэглэлээ гээд өөрсдөө эрүүл мэнд талаасаа анхаарахгүй бол ямар ч нэмэр байхгүй. Дотоод гоо үзэсгэлэн гадаад гоо үзэсгэлэнтэй салшгүй холбоотой. Тэгэхээр юу идэж ууж байгаа вэ гэдэг хамгийн чухал болж ирнэ. Үнэхээр хичээж хооллосон ч ямар нэг байдлаар хүнд эрдэс бодис, амин дэм дутагдах үе гардаг. Энэ үед компанийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой.

Монголын хувьд зун нь их халуун хурц, өвөл нь их хүйтэн, ширүүн салхитай цочир болдог. Яг ийм тохиолдолд санал болгоход Herbalife-ийн коллагеныг өргөнөөр хэрэглэх хэрэгтэй байдаг.

Тэгээд мэдээжийн хэрэг дагаад алоэ ургамлын ундааг давхар ууна. Хоолоо ч иднэ, дээрээс нь нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд хэрэгтэй бүхнээ авчхаж байна гэсэн үг. Мөн стрессээ ямар нэгэн байдлаар зохицуулах хэрэгтэй. Хүн ер нь өөрийгөө амрааж сурах ёстой. Мөн дэлгэцийн хэт ягаан туяаны нөлөөлөл арьс үсийг хурдан хөгшрүүлэх үйл явцад нөлөөлдөг. Мөн болж өгвөл үе үе өөрийнхөө биеийн гормоныг шалгаж байх хэрэгтэй.

- Дөнгөж сая Дэлхийн уургийн өдөр болж өнгөрлөө. Ер нь хүний биед уураг ямар ач тустай вэ?

- Фарида Чукубаева: Хүний биед секунд тутамд мянга мянган эс үхэж байдаг. Тэгэхээр энэ үхэж байгаа эсүүдээ бид нар тогтмол нөхөж байх ёстой. Маш энгийнээр бол бидний өчигдөр идсэн хоол тэр өдөр болон өнөөдөр бидний эрч хүч, энерги болоод зарцуулагдсан байгаа. Тэгэхээр бид дахиад энерги бий болгохын тулд хоол хүнс хэрэглэх хэрэгтэй болж байгаа билээ. Уургийг бид юунаас хамгийн их авдаг вэ? Улаан мах, цагаан мах буюу шувуу загас, ургамал зэргээс бид уураг авч байгаа. Уураг авч байгаа хүнснээсээ шалтгаалаад их бага янз бүр бий. Тэр уургууд бидний арьс, үс, хумс гээд бүх зүйлд нөлөөлдөг.

Хамгийн гол нь бидний дархлаа уургаас яг 100 хувь хамааралтай байдаг. Улаан эс нь болохоороо 120 хоног амьд байдаг. Харин цагаан эс дунджаар 13 өдөр л амьд байдаг. Тэгэхээр яг 10 өдөр тутамдаа бид нар нөхөж байх ёстой байх нь. Үүнээс шалтгаалж бид эрүүл, эрч хүчтэй байх бөгөөд дархлаа сайжирдаг.

- Монголын хувьд их эрс тэс уур амьсгалтай учир арьсанд ихээхэн нөлөөлдөг. Иймд яг арьсаа хамгаалахын тулд монгол хүмүүсийн арьсны онцлогт юу хамгийн сайн үр нөлөөтэй байх бол?

- Лаура Абдибаева: Хатуу ширүүн уур амьсгалтай нөхцөлд хүний арьсан дээр нөсөө толбо, сэвх үүсэх нь их байдаг. Түүнийгээ дагаад арьс их эмзэгшиж эхэлдэг. Түүнийгээ дагаад мөн хуурайшиж эхэлнэ. Ингээд асуудлууд ар араасаа гарч эхэлдэг. Зун болохоор хөлөрнө, тэгээд чийгээ хөлсөөрөө алдчихаж байгаа юм. Тийм болохоор ус их сайн уух хэрэгтэй. Ундаа, жүүс, тараг биш яг ус уух нь чухал. Зуны цагт ус сайн ууж байх нь арьсны чийгшлийг хадгалахад тусалдаг. Өвлийн улиралд мэдээж хэрэг хүйтэрч байгаа учраас усны хэмжээ зуныхаас арай бага байна.

Herbalife-ийн “SKIN” гэх бүтээгдэхүүн байгаа. Энэ бол хамгаалах тал дээр хамгийн сайн тос гэж би хэлнэ. Алоэ энэхүү бүтээгдэхүүнд мөн гол найрлага болж орсон бөгөөд хүний арьсан хэрэгтэй бүхий л амин дэмийг агуулсан. Төсөөлөх юм бол арьсанд тосоо түрхсэний дараа түүнд байгаа найрлагууд яг л цагдаа шиг бүх газрыг шалгаж, хяналт хийгээд, ямар нэг асуудал байвал түүнийг нь засдаг. Жишээ нь нэг толбо үүссэн байлаа гэхэд тэрхүү бүтээгдэхүүнд байгаа нэгдлүүд тэрхүү толбыг арилгахын төлөө бөөнөөрөө нийлж ажилладаг гэсэн үг. Та бүтээгдэхүүнээ яг 7 хоног ашиглаад үз. Ялгаа болон үр дүн тэр хугацаанд танд мэдрэгдэж эхлэх болно. Бараан байсан бол арай цайраад, хуурайшиж байсан бол зөөлрөөд толийгоод л явчихна.

Арьсныхаа өнгийг залуу хэвээр хадгалахад цэвэрлэгээ маш чухал. Өдөржин гадуур явсаар байгаад бохирдсон арьсаа цэвэрлэхгүй унтчихвал асуудлууд үүсэх нь гарцаагүй. Будгаа арилгахгүй унтчихвал батга гарахаас эхлээд арьсны асуудлууд ихээр үүсэх болно. Цэвэрхэн арьсан дээр ямар ч бүтээгдэхүүн үр дүнгээ өгөх болно.

- Эрт дээр үеэсээ нүүдэлчид байсан учир манай ард түмэн мах ихээр хэрэглэж, түүнийгээ ч дор нь шингээж чаддаг байсан. Харин одоо суурин амьдрах болсон хэрнээ яг өмнөх шигээ хүнд хооллосоор байгаа нь бидний биед тохирохгүй болж, олон асуудлуудыг үүсгэдэг мэт санагддаг. Энэ тал дээр таны бодол?

- Фарида Чукубаева: Бид яг л өвөг дээдэс, эмээ өвөө нартайгаа адилхан хэмнэлээр идээд байна л даа. Энэ бол хамгийн том асуудал. Дээр үед хүмүүс өдөржин малаа хариулж, гэрийн ажил хийсээр орой орж ирээд хоол хийж иддэг. Идэхдээ махаар хооллодог байсан, тийм үү? Одоо ч гэсэн яг ийм хэмнэлээр явж байгаа. Завгүй гүйж гүйж байгаад орой орж ирээд мах, гурил иддэг.

Мөн одоо үед хоолны олдоц өмнөхтэй харьцуулахад харьцангуй их болсон. Тиймдээ ч идэх, уух зүйлсийн тоо нэмэгдэж, бид зогсоо зайгүй ямар нэг зүйл идэхэд хүрч байна. Орой хоол идэхэд бие түүнийг нь шингээх гэж маш их зовдог. Дээрээс нь бид юм идсэнийхээ дараа шууд хэвтээд л, утас зурагтаа хардаг. Ямар ч хөдөлгөөн нэмж хийхгүйгээр хэвтээд өгч байгаа нь бүр ч муу юм. Тиймээс үүнд хөдөлгөөн хамгийн чухал болж ирнэ. Идэхийн хэрээр давхар шатааж, хөдөлж байх хэрэгтэй. Нүүрс усаа багасгах хэрэгтэй. Байнга алхаж байх нь чухал. Бас хооллох цагаа зөв зохицуулах нь чухал байгаа юм. Үгүй бол бид хөдөлгөөнөөс маш их холдсон байна.

Юм идээд хэвтлээ, унтлаа, өглөө босоод лифтэнд сууж буугаад машиндаа суугаад ажил дээрээ очоод, суугаа ажлаа хийнэ. Энэ мэтээр бид ямар ч хөдөлгөөн хийхгүй шахам амьдарч байгаа нь бидэнд асуудал болж байна.

- Жингийн илүүдэлтэй, дээрээс нь эрүүл мэндийн асуудалтай, өглөө цайгаа ууж амждаггүй, ажлын ачаалал стресс ихтэй хүн байлаа гэхэд жишээ нь ямар бүтээгдэхүүнийг хэрэглэвэл хамгийн үр дүнтэй байх вэ?

- Фарида Чукубаева: Herbalife компанийн “Өглөөний тэнцвэржүүлсэн хооллолтын хөтөлбөр” гэж байдаг. Өглөөний хоолыг уураг, нэн шаардлагатай амин дэм, эрдэс бодисууд, эслэг, антиоксидантууд болон ферментүүдээр баяжуулахын зэрэгцээ илчлэг багатай болгох талаас нь анхаарч, хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг багтаасан байдаг. Үүнд алоэ ургамлын ундаа, ургамлын цай, коктейль зэрэг багтдаг. Энэ гурван бүтээгдэхүүнийг хамтад нь өглөөдөө хэрэглэхэд илүү урт хугацаанд цатгалан мэдрэмж авч, шаардлагатай шим тэжээлээ авч чадна. Өлсөж турна гэдэг дараа нь маш олон эрсдэлийг өөртөө агуулдаг. Тиймээс зөв хооллож, хэрэгтэй шим тэжээлээ авч байж л эрүүлээр жин хасаж, мөн эрч хүчтэй байх боломжтой болно. Тэгэхээр хэрэв ийм асуудлууд танд тулгарч байгаа бол энэ гурван бүтээгдэхүүнийг санал болгох байна.

- Herbalife-ийн бүтээгдэхүүнүүдийг хэр хугацаанд хэрэглэсний дараа үр дүн нь илт мэдрэгдэх вэ?

- Лаура Абдибаева: Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд яг 7 хоног хэрэглээд үзэхэд мэдрэгдэж эхэлнэ. Мэдээж шууд 7 хоногийн дараа буцаад 25 настай юм шиг болохгүй ч хавьгүй илүү, өөр болсныг шууд анзаарах боломжтой. Мөн алоэ ундааг тогтмол уух нь их ашиг тустай. Бодисын солилцоог маш сайн дэмждэг учир өглөө уугаад гарахад л өдөр болон орой нь бодисын солилцоо шууд явагдаад эхэлнэ. Бодисын солилцоо зөв яваад эхлэхээр хүний бие цаанаасаа хөнгөрөөд ирнэ. Тэгээд яг нэг сар бүтээгдэхүүнийг гаднаасаа ч, дотроосоо ч хэрэглэсэн тохиолдолд илүү их эрч хүчтэй болно. Коллагены бүтээгдэхүүнийг гурваас дөрвөн 7 хоног буюу нэг сарын хугацаанд хэрэглэхэд ялгаа нь мэдрэгдэж эхэлнэ.

- Фарида Чукубаева: Herbalife-ийн зөв амьдралын хэв маягийн клуб руу хамгийн анх очингуут хүмүүсийг тусгай аппаратаар хэмжиж, биеийн байдлыг тэмдэглэж авдаг. Өөх тосны хэмжээ, булчингийн масс, биологийн нас хэд байна, биед байгаа илүүдэл усны хэмжээ хэд байна гэх мэтээр таныг хэмжиж өгнө гэсэн үг. Араас нь гурав хоногийн марафоныг танилцуулна. Тухайн хүний биеийн байдлаас шалтгаалан санал болгох энэхүү хөтөлбөрийн хүрээнд юу юуг хэрхэн хэрэглэснээр биед илүү сайн өөрчлөлт гарах вэ гэдгийг хэлж өгнө. Мэдээж түүнийг хэрэглэж байх хугацаандаа хүн бусад хорт зуршлуудаа хойш тавьж, хичээх шаардлагатай болно. Дундуур нь бялуу идээд л, гэнэт их хооллоод л байвал үр дүн гарахгүй учир хоолоо зохицуулах шаардлагатай болно.

Та гурав хоногийн хугацаанд сайтар барьж чадсан бол хамгийн түрүүнд биед байгаа илүүдэл усны хэмжээ тэнцвэртэй болчихсон байдаг.

Үүний дараа тэнцвэржүүлсэн зөв шим тэжээлтэй хоолоо идээд, бүтээгдэхүүнээ хэрэглээд нэг сарын дотор гэхэд 4-өөс 7кг жинг хассан байдаг. Энэ бол дундаж тоо юм.

Өглөөний цайнд гурван бүтээгдэхүүнээ хэрэглээд, өдөр шим тэжээлтэй хоолоо идээд явж байхад л нэгээс хоёр сарын дараа гэхэд зөв хэмнэлдээ орж илүү эрч хүчтэй болж эхэлнэ. Тиймээс та тууштай байж, зөвлөгөөгөө дагаад явахад л цаашид өөрийн илүүдэл жингээ хасаж, илүү эрүүл, эрч хүчтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэх боломжтой болох юм. Хүн эрүүл болоод ирэхээр өөртөө улам хайртай болж, дагаад сэтгэл санаа тайтгарч, хүмүүстэй харилцаа илүү дотно сайхан болдог.

Тиймээс би уншиж байгаа хүн бүхнийг эрүүл мэнддээ өнөөдрөөс анхаарч, зөв амьдралын хэв маягийг бүрдүүлэх эхний алхмаа хойш тавилгүй эхлээрэй хэмээн хүсэж байна. Сайн сайхан бүхнийг хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.