Улсын нөөцийн 15 тэрбум төгрөгөөр Монголын зах зээлд зарагдаж буй машинаас 105-ыг шууд худалдаж авч, богино хугацаанд сумдыг автомашинаар хангах Засгийн газрын шийдвэр гарчээ.
Ингэхдээ туулах чадвар сайтай, орон нутгийн төрийн үйлчилгээг явуулах боломжтой гурван төрлийн автомашиныг авахаар болсон байна.
Уг шийдвэрийн дагуу Төрийн Худалдан Авах Ажиллагааны Газар, УОК-оос үүрэг болгосны дагуу Ford Ranger pickup загварын 30, Японы Suzuki Jimny загварын таван хаалгатай автомашин 30 орчим, ОХУ-ын УАЗ, Фургон загварын 30 орчим машиныг худалдаж авч, зудтай байгаа сумдад өгөхөөр болжээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!