Соёлын сайдын тушаалаар төрийн өмчийн бүх музей гуравдугаар сарын 1-5-нд иргэдэд үнэ төлбөргүйгээр үүдээ нээдэг.
Тус өдрүүдэд Чингис хаан үндэсний музей ч мөн иргэдэд үнэгүй үйлчлэхээр болжээ.
2023 оны “Музейн нээлттэй өдрүүд”-ээр улсын хэмжээнд 174,512 хүн музей үзсэн тоо бий. Үүний 30% нь хүүхэд байсан аж.
Энэ үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг. Тиймээс хэт олон хүнтэй үед хүүхдээ музейд дагуулж ирэхгүй байхыг "Чингис Хаан" үндэсний музейгээс анхааруулав.
|
ХҮҮХЭД (0-16 настай) |
ҮНЭГҮЙ |
|
АХЛАХ АНГИЙН СУРАГЧ (17-18 настай) |
15,000₮ |
|
ОЮУТАН (Бакалавр) |
15,000₮ |
|
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН (үнэмлэхтэй) |
15,000₮ |
|
АХМАД НАСТАН (Эр 60+, эм 55+) |
15,000₮ |
|
ТОМ ХҮН |
30,000₮ |
|
ГАДААД ИРГЭН |
30,000₮ |
|
ГАДААД ХҮҮХЭД |
15,000₮ |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!