Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Контент бүтээгч Э.Санчирдамба талийгаач болсон гэдэг нь ташаа мэдээлэл. Цагдаагийн байгууллага шалгаж байна"

Б.Билгүүн, iKon.mn
2024 оны 2 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Контент бүтээгч Э.Санчирдамба бусдад зодуулж, нас барсан гэх агуулга бүхий бичлэг олон нийтийн цахим сүлжээнд гарсан. 

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс гомдол мэдээллийн бүртгэлд аваад шалгаж байгаа.

Талийгаач болсон гэдэг нь үндэслэлгүй ташаа мэдээлэл гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн.

Шалгалтын явцад ямар мэдээлэл үнэн, аль нь худал болох нь тодорхой болно" гэлээ.