• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын жишигт нийцсэн, бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой С24 конвениенс дэлгүүрийн түргэн хоолны газар шинэчлэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 2 сарын 26
Сурталчилгаа

Бүгдийг нэг дороос буюу машинаа ч, өөрийгөө ч цэнэглэх боломжтой С24 конвениенс дэлгүүр нь цэвэр дотоодын хөрөнгө оруулалттай, жишиг фрайнчайз сүлжээ юм. С24 дэлгүүр нь замд явж байгаа жолооч, зорчигчдод түлхүү зориулагдсан буюу шатахуун түгээх станцын дэргэд байрлаж буйгаараа бусад сүлжээ дэлгүүрээс онцлогтой.

Конвениенс дэлгүүрийн үндсэн үйлчилгээ нь ахуйн болон хүнсний бүтээгдэхүүнээс гадна жолооч нар, машинд хамгийн их хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг. Mobil, Sibiria, Sintec зэрэг тос тосолгооны бүтээгдэхүүнээс гадна шаардлагатай байгаа машины багаж, тоног төхөөрөмж, эд хэрэгслийг ч худалдан авах боломжтой.

зураг
 

Мөн хамгийн таатай нь Тhe Birch” бургерийн газраас 8-9 нэр төрлийн бургер, 2 төрлийн шарсан тахиа, өөрсдийн гараар бэлтгэсэн чипсэн төмсийг халуунаар нь авах боломжтой. Машинаасаа буухгүйгээр дээрх үйлчилгээнүүдийг авч болно. Мэдээж конвениенс дэлгүүр тул сууж үйлчлүүлэх хэсэг ч бий.

С24 конвениенс дэлгүүрт АТМ, машин угаалгын газар ч байршдаг. Мөн цахилгаан машин цэнэглэгч бол C24-ийн хамгийн онцлох нэмэлт үйлчилгээнүүдийн нэг. С24 конвениенс дэлгүүр байрлах Петровисын шатахуун түгээх станцын салбар дээр цахилгаан машин цэнэглэгчийг суурилуулсан нь бас нэг давуу тал юм. Уг цэнэглэгчээр ердийн үед 4-5 цагийн турш цэнэглэдэг машинаа 20-80 минутын дотор бүрэн цэнэглэж чадна.

зураг
 

Дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлсэн С24 конвениенс дэлгүүр 220 мянгатын урд Петровисын ШTC-29 салбарт байрлаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.