Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 41 орчим сая модыг тарьж, 60 гаруй сая тарьц суулгацын нөөцтэй болсон"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 2 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам /БОАЖЯ/-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

2024 оныг "Ойн жил" болгон зарлажээ. Мөн энэ онд ойн салбарын 100 жил тохиож байгаа аж.

Иймд Ойн салбарын II чуулганыг “ОЙ 9+” уриан дор 2024 оны гуравдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулаар болжээ. Чуулганаар хоёр жил хэрэгжээд буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд юу хийсэн, цаашид хэрхэн ажиллах талаараа ярилцах юм байна. 

Ойн Газрын дарга Б.Оюунсанаа "Ой бол хэдэн 10, 100 жилээр нь төлөвлөдөг урт хугацааны ажил. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 41 орчим сая модыг тарьж, 60 гаруй сая тарьц суулгацын нөөцтэй боллоо. 

Сүүлийн жилүүдэд ган, зуд ихсэж байгаа учир ой руу чиглэсэн ажлуудыг зайлшгүй хийх шаардлагатай. Шинээр мод тарихаас гадна байгаа модоо арчлах асуудал чухал байна" гэв. 

1924 оны аравдугаар сарын 4-ний өдрийн 05 тоот тушаалаар Улаанбаатар хот болон Ерөөгийн эх Ходоод, Дорнодын Онон харуул, Хөвсгөл аймгийн Хатгалд анхны дөрвөн ойн анги байгуулах шийдвэр гарч байжээ.