Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөвсгөл аймгийн Хатгалд болох "Хөх сувд" мөсний баярын үеэр амралтын газрууд ажиллана"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Хөх сувд-2024" мөсний баяр гуравдугаар сарын 2, 3-ны амралтын өдрүүдэд Хатгал тосгонд болох гэж байгааг зохион байгуулагчид мэдээллээ.

Мөсний баярын үеэр мөсөн шагай, тэшүүрийн тэмцээн, сурын харваа, мөсөн урлаачдын бүтээл, дарвуулт чарганы үзүүлбэр, Өмнөд Америкийн Эквадор улсын үндэсний соёл урлагийн илэрхийлэл болсон Qirwa Anka хамтлагийн тоглолт, өвлийн гоёл үндэсний хувцасны загвар шалгаруулах тэмцээн, бөөгийн тахилга, галын наадам зохион байгуулагдах хөтөлбөр гарчээ.

зураг
 
зураг
 

Жанхай, Хатгал, Ханх, Хүзүүвчийн шил, Хөвсгөл далайн зүүн эрэг дэх амралтын газрууд мөсний баярын үеэр ажиллах юм байна.

зураг
 

Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй.