Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: С.Цогтсайхан агсны төрсөн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь хүндэтгэл үзүүлнэ

ikon.mn
2024 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд

09:30 цагт Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2” төслийн баг, бүрэлдэхүүн төслийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор МУ-д айлчилж байгаатай холбогдуулан санхүүжүүлэгч болон төсөл хэрэгжүүлэгч байгууллага, үр шим хүртэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг оролцуулсан "Ухаалаг засаг 2" төслийн танилцуулга уулзалт зохион байгуулагдана.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ц.Туваан тэргүүтэй төлөөллүүд “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар зохион байгуулах болсонтой холбоотой Ардчилсан намын даргын тушаал гарсныг танилцуулна. 

Гранд плаза худалдааны төвийн баруун талд

10:00 цагт Хонхын Цогтсайхан сангаас Ардчиллын дууч С.Цогтсайхан агсны төрсөн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь хүндэтгэл үзүүлнэ. 

Үндэсний мэдээллийн төвд

11:40 цагт Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян эхлүүлэх талаар хэвлэлийн хурал зохион байгуулна. 

Holiday INN зочид буудлын хурлын танхимд

13:30 цагт “Жуулчны хөтөч тайлбарлагчдын III чуулган” зохион байгуулагдана

"Central Tower"-ийн 17 давхрын Kryptos ресторанд

19:15 цагт Монголын спортын корпорацаас Монголын хөлбөмбөгийн Премьер лигийн ирэх зургаан жилийн стратеги төлөвлөгөө, шинэ өнгө төрхийг танилцуулна.