Украины Олимпын Хороо (УОХ)-ноос Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны ерөнхийлөгч Томас Бахад хандаж захидал илгээжээ.
УОХ-ноос нэр дурдсан 19 тамирчныг олимпод оролцох шаардлага хангахгүй байна гэж уг захидалдаа дурдсан юм. Тодруулбал өнгөрсөн арванхоёрдугаар сард ОУОХ-ноос ОХУ болон Беларусийн төвийг сахисан тамирчдад олимпын туг далбаан дор "Парис 2024"-д өрсөлдөх зөвшөөрөл өгсөн. Ингэхдээ хэдэн болзол тавьсны дотор дайныг дэмжихгүй байхыг шаардсан юм.
Тэгвэл ОХУ болон Беларусийн чөлөөт бөхийн тамирчид олимпын эрхээ авсан ч зарим шаардлагыг хангаагүй гэж Украины тал үзжээ. Тиймээс нотлох баримтад үндэслээд дахин нягталж өгөхийг ОУОХ-ны тэргүүнээс хүссэн байна.
Одоо хоёр дахь эрх олгох тэмцээн дөхсөн тул дайныг дэмжээгүй бусад тамирчдад боломж олгох үүднээс шалгуулах хүсэлтэй байгаагаа УОХ илэрхийлжээ. Эдгээр тамирчдыг өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан дайныг дэмжсэн гэж хардаж байгаа юм.
Төвийг сахисан бодлогод нийцээгүй тамирчдын жагсаалт:
Эх сурвалж: Inside The Games
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!