Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 129 иргэний амь нас, ₮1.8 тэрбумын эд хөрөнгийг авран хамгаалжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны гурав, гал түймрийн 37 дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 129 иргэний амь нас, 1 тэрбум 840 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Бүртгэгдсэн дуудлага мэдээллээс үзэхэд гэр хороолол, зуслангийн бүсэд өвөл, зуны сууц, монгол гэр, автомашин шатсан дуудлага зонхиллоо.

Эдгээр нь яндангийн цонолт, ил гал, цахилгаан угсралт ашиглалтын буруугаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байна. Гал түймрийн аюулаас эрүүл мэнд, амь насаа хамгаалж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар