“Монложистикс Холдинг" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №24/ТУЗ/06 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 35 /гучин тав/ хувь буюу 3,000,609,870.76 /гурван тэрбум зургаан зуун есөн мянга найман зуун далан төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэлээ.
Нэгж хувьцаа тус бүрд 7.58 /долоон төгрөг тавин найман мөнгө/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-аар дамжуулж олгохоо мэдэгдлээ.
Өсөлтийн Цуваанд Хамтдаа !
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!