Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун болон төвийн аймгуудаар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-нд Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч, Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Өнөөдөр 08:00 цагийн байдлаар нийт нутгаар зам даваа саадгүй, цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

  •  Ховд-Өлгий чиглэлийн Бураатын даваа
  •  Өлгий-Цагааннуур чиглэлийн Зээгтийн даваа
  • Өлгий-Цагааннуур чиглэлийн Улаанбайшинтын боомт
  • Өлгий-Даянгын боомт чиглэлийн Ачит булгийн даваан дахь Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалтай байж авто замуудаар хэсэгчлэн хунгарласан цасыг тус тус цэвэрлэх ажил хийгдэж байгааг ОБЕГ мэдээллээ.

Сар шинийн баяраар нийт 66,670 авто машин хөдөө орон нутгийг зорьжээ.

Шинийн 3, 4-нд нийслэл хотыг зорих авто машины эрчим нэмэгдэх төлөвтэй байгаа хэдий ч цахим товчоод дээр оочер дараалал үүсэхгүй тул жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан нэн шаардлагагүй тохиолдолд эгнээ байраа солих, бусдын урдуур дайрах зэрэг үйлдэл гаргалгүй соёлтой боловсон зорчихыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас зөвлөв.