Дэлхийн улс орнуудын төрийн далбааны талаар uk-featherflags.co.uk дээр нийтлэгдсэн сонирхолтой инфографикийг орчуулан хүргэж байна.
Энэхүү далбааг 1937 оны 7-р сарын 1-нд Жорж Дибберн танилцуулсан бөгөөд бүтээсэн шалтгаан нь өөрийн дарвуулт онгоцондоо нацист Германы тугийг ашиглахаас татгалзсан явдал юм.
Citizen of the World Flag George Dibbern (1937)
1969 онд энх тайвны зүтгэлтэн Жон МакКоннелл Earth flag нэртэй загвар санал болгов. Далбааны одоогийн хувилбарт 1972 оны 12-р сарын 7-нд "Аполло 17" хөлгийн багийнхан сар руу явах замдаа авсан дэлхийн гэрэл зураг болох “Цэнхэр гантиг” байдаг.
Earth flag 1969
1970 оны 5-р сард Иллинойс мужийн Гомер хотын фермер Жеймс В.Кэдл дэлхийн далбааг хар дэвсгэр дээр, нар, дэлхий, сар гурвыг дүрсэлсэн байдалтайгаар зохиожээ.
Flag of earth 1970
1988 онд Пол Кэррол НҮБ-ын гишүүн 159 улсын далбааг хослуулсан The World Flag нэртэй загварыг зохиожээ. 2006, 2008, 2011 онуудад шинэчлэгдэж одоогоор 230 гаруй орны далбаа багтсан байдаг.
The World Flag, Пол Кэррол. 2006 оны хувилбар
2015 онд загвар зохион бүтээгч Оскар Пернефельдт International Flag of Planet Earth нэртэй далбааг танилцуулжээ. Уг загвар нь хоорондоо холбогдсон долоон цагаригаас бүрдэнэ. Голд нь нэг тойрог, түүнийг тойроод зургаан тойрог цэцгийн хэлбэрийг бүрдүүлдэг. Далбааны өндөр, өргөний харьцаа 2:3 гэжээ. Оскар Пернефельдт энэхүү далбааг төгсөлтийн ажил болгон зохиосон боловч маш хурдан олон улсад алдартай болж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг ихэд татсан бөгөөд уг далбаанд зориулан бүтээсэн вэб сайт нь эхний 24 цагийн дотор хагас сая гаруй хандалт авсан байна. Энэхүү дизайны санаа нь сансрын аялал, ялангуяа Ангараг гарагт хүрэх аялалд ашиглагдах магадлалтай гэж олон хүн таамаглаж байна.
International Flag of Planet Earth, 2015
Эх сурвалж: www.uk-featherflags.co.uk, wikipedia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!