Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас 2024 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны гүйцэтгэлийг экспортын 66,043, импортын 36,659 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ.
Дурдсан хугацаанд гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.3 тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 495.2 сая ам.доллар буюу 28 хувиар өссөн байна. Экспортын дүн импортынхоос 388.9 сая ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарав.
Энэ оны эхний сард Монгол Улс 1.3 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.9 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Экспортод нийлүүлсэн барааны 98.6 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.
Экспортын барааны нийт дүнд
2024 оны эхний сард экспортолсон хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100 хувийг БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 100 хувийг Туркт, самнасан ноолуурын 74.5 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 84.7 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!