Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн Банк бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна

ikon.mn
2024 оны 1 сарын 30
IKON.MN

Монгол Улсын Хөгжлийн Банкны санхүүжилтээр улсын хэмжээнд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа билээ. Тодруулбал Хөгжлийн Банкны эх үүсвэрээр Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Газрын тос боловсруулах үйлдвэр барих, Амгалан дулааны станц барих төслүүд тус тус хэрэгжиж байна. 

Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслүүд

зураг
 

Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүрээнд “ДЦС-4” ТӨХК-ийн 123.0 МВт-ын өргөтгөл, “ТУРБОАГРЕГАТ №1-4 ШИНЭЧЛЭЛ”+89 МВт-аар нэмэгдүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД мөн ЭНД дарж аваарай. 

"Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төсөл

"Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төслийн тухайд уг төслийг хэрэгжүүлснээр түлш, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэж, газрын тосны эцсийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах боломж бүрдэнэ. Мөн импортын хараат байдал болон гадаад валютын гарах урсгалыг бууруулах зэрэг олон давуу тал бий болох юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр дараах бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгээд байна.

  • 27 км төмөр зам – 100%
  • 17 км авто зам - 100%
  • Дэд станц, 17 км цахилгаан хангамжийн ажил - 100%
  • Үйлдвэрийн талбайн тэгшилгээ, усан хангамжийн худгийг хамгаалах хашаа - 100%
  • Үйлдвэрийн ажиллагсдын 550 айлын орон сууц – 63% (гүйцэтгэлээр үргэлжлүүлэн санхүүжүүлж байна)

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

“Амгалан дулааны станц барих” төсөл

Хөгжлийн Банкны санхүүжилтээр мөн “Амгалан дулааны станц барих” төсөл хэрэгжиж байна. Уг төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын зүүн бүсийг дулааны эрчим хүчээр хангаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийг дулааны найдвартай эх үүсвэрт холболоо. Ингэснээр тухайн бүсэд шинээр орон сууц барих боломж бүрдэж, иргэдийн тав тухтай амьдрах, ажиллах орчныг сайжруулсан юм.

Тус төслийн бүтээн байгуулалтыг 2013-2015 онд хэрэгжүүлсэн. Амгалан дулааны станц нь 2021 онд Улаанбаатар хотын нийт дулааны эрчим хүчний хэрэглээний 10.9 хувийг хангаж ажилласан юм.

зураг
 
зураг
 

"Амгалан дулааны станц" ТӨХК-ийн өргөтгөлийн төслийг 2022 онд эхлүүлж Хөгжлийн банкнаас 42.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд 2024 оны эхний улиралд бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар төлөвлөжээ.

зураг
 

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД мөн ЭНД дарж аваарай. 

 

Эх сурвалж: Хөгжлийн Банк