Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Согтуу жолооч цагдаад шалгуулахаас зайлсхийн төв талбай руу машинтайгаа нэвтэрчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЦЕГ

Төв талбай руу машинтайгаа нэвтэрсэн зөрчил өнөөдөр гарчээ.

Энэ талаар ЦЕГ-аас "Өнөөдөр/2024.01.24/ 18:06 цагийн үед жолооч Э гэгч нь Приус загварын тээврийн хэрэгслээр Сүхбаатарын талбай руу орж ирсэн.

Тэрбээр цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлэхгүй, шалгуулахаас зайлсхийх оролдлого хийж бусдад аюултай нөхцөл үүсгэн төв талбайд машинтайгаа орж иржээ.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна" хэмээн мэдээллээ.

"Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 4.91 хувийн согтолттой байсан" гэв.

Драйгер багажаар шалгахад 0.20 промилээс дээш гарвал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гэж үзнэ хэмээн Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Чинзориг мэдээлж байв.