XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр нь 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Цагаан сарын баяраар шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амрах хуультай.
Хуанлид тэмдэглэгдсэнээр эдгээр баярын амралтын өдрийн хоёр нь Бямба, Ням гарагт таарч байна.
Тодруулбал шинийн 1, 2 нь хоёрдугаар сарын 10, 11-ний Бямба, Ням гарагт тохиох бол шинийн 3-ны Даваа гарагт амраад хоёрдугаар сарын 13-наас ажлын өдөр эхлэх нь.
Харин битүүний өдрийг албан ёсны амралтын өдөрт оруулдаггүй. Энэ жил битүүний өдөр тасарч байгаа гэх мэдээлэл гарсан ч Гандантэгчэнлин хийдээс үгүйсгэж, хоёрдугаар сарын 9-нд битүүлнэ гэсэн юм.
Зурхайч ламын тайлбарласнаар билгийн тоолол, сарны тооллоор үзэхэд зарим өдөр нэг хоногоор тасардаг бол заримдаа нэг хоног нэмэгддэг. Хэрэв өдөр тасарвал урд талын өдрийг нь барина, өдөр нэмэгдвэл сүүлийн өдрийг дагана гэж зурхайн номд тэмдэглэсэн байдаг учир битүүний өдөр тасраад алга болохгүй аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!