ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Салхинцэцгийн өвчлөл өнгөрсөн онд 3.4 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 онд 63.9 мянган эх амаржиж, 64.3 мянган хүүхэд мэндэлжээ.

Энэ нь амаржсан эхийн тоо өмнөх жилээсээ 1.2 мянгаар, төрсөн хүүхдийн тоо 1.3 мянгаар цөөн байгаа үзүүлэлт  гэдгийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв.

Дурдсан хугацаанд 41.1 мянган хүн халдварт өвчнөөр өвджээ. Хэдийгээр энэ нь өмнөх жилээсээ 87.4 хувиар буурсан гэх сайн үзүүлэлт боловч салхинцэцгээр өвчилсөн хүний тоо хамгийн өндөр буюу 3.4 дахин өсөж, 11.9 мянга болсон байгаа нь анхаарал татаж байна. Мөн гар хөл, амны өвчний тохиолдол 2.3 дахин өслөө.

Харин коронавируст халдварын өвчлөл 98.4 хувиар буурчээ.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг