ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/24-НД НИЙТЛЭГДСЭН
АНХААРУУЛГА: Өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулсны улмаас иргэн нас барсан хэрэг гарчээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
"Цахилгааны дэд станцад өндөр хүчдэлд цохиулсан хүн ухаангүй байна” гэсэн дуудлага мэдээлэл гуравдугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай эрэгтэй Ж нь станцын тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийж байгаад өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулж, нас барсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс шалгаж байгааг мэдээллээ.
Иргэн та цахилгааны холбогдолтой
- ил гэмтэл
- унаж болзошгүй шон
- тулгуур, хаалт
- түгжээгүй шит, самбар байвал Цахилгаан Түгээх Станцын хэрэглэгчдэд үйлчлэх төвд яаралтай мэдэгдэж, аливаа төрлийн болзошгүй эрсдэл, ослоос сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулав.
ВИДЕО:
https://www.facebook.com/policemng/videos/509165252046973
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
