Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газрын даргаар томилогдсон Д.Гэрэл ажлаа хүлээн авчээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 3 сарын 24
iKon.MN

Засгийн газрын энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаар Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газрын даргаар Д.Гэрэлийг томилжээ.

Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээн авсныг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээллээ.

Д.Гэрэл нь эрх зүйч мэргэжилтэй, АНУ-ын Нотре Дамын хуулийн сургуульд Олон улсын хүний эрхийн магистрын зэрэг хамгаалсан.

зураг
 

Ажлын туршлага

  • 2006 оноос өмгөөлөгч
  • 2005-2006 онд Тээврийн хөгжлийн банканд хуулийн зөвлөх
  • 2006-2013 онд “Монголын хараагүйчүүдийн Үндэсний Холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал
  • 2008-2012 онд ДАНИДА- гийн санхүүжилтээр Данийн хараагүйчүүдийн нийгэмлэгээс хэрэгжүүлсэн чадавхжуулах төслийн зохицуулагч
  • 2013-2021 онд “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо” ТББ-ын ерөнхийлөгч
  • 2023 оноос одоог хүртэл Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн форумын ерөнхий зохицуулагч
  • 2021 оноос Хөгжлийн бэрхшээл, бодлогын судалгаа хөгжлийн төвийн захирлаар тус тус ажиллаж байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлага

  • 2013-2017 онд Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Зүүн хойд Азийн бүсийн дарга
  • 2013-2017 онд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны бодлогын зөвлөлийн гишүүн
  • 2020 оноос НҮБ-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Эрхийн Конвенцын 27-р зүйлийн тайлбар боловсруулах ажлын хэсгийн гишүүн
  • 2021 оноос НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны гишүүн
  • 2023 оноос Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даасан амьдралын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн
  • 2023 оноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн дэд дарга
  • 2023 оноос Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна.

Д.Гэрэл нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллан шийдвэр гаргах түвшинд олон санал санаачилгыг нэвтрүүлсэн мэдлэг туршлагатай боловсон хүчин юм.

 

Эх сурвалж: Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Rebecca Brooklyn [197.155.73.19] 2025/3/29
I'm thrilled to share my positive experience with Data Forensics Cyber Services, who successfully helped me recover my digital currency from scammers. If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Data Forensics Recovery Cyber Services. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Data Forensics Recovery Cyber Services for their exceptional work!" you can reach them via Email:DataForensicscyberservices@protonmail .com WhatsApp:+1(315)612-1269 Website:https://www.data-forensics.de/
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.85] 2025/3/25
Чадвартай, ажлыг даасан шиг хийчих хүн болбол ажил албаа авсан нь дээр. Тэр хүн нь дутуу байна уу, эр үү, эм үү хамаагүй. Гагцхүү Америк шиг чи гомо, лесби, транс бол энэ ажилд ор гэж нэг хэсэг солиорсноос сайхан хотоо үнсэн товрог болгосноос ухаарсны харгай бүү тохиолдог
1 | 0 Хариулах
Зочин [116.115.108.9] 2025/3/24
Гэрэл эгч мундаг шүү. Хараагүй гэхэд үнэхээр мэргэжил, мэдлэг эзэмшсэн байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө хийсэн зүйлс мундаг. Тиймээс ч НҮБ-д ажилласан туршлагатай
0 | 0 Хариулах
💩 [103.57.95.104] 2025/3/24
sohor yum bhda
0 | 1 Хариулах
Зочин [172.56.32.1] 2025/3/25
Хараагүй хөгжлийн бэрхшээлтэй гээд олон бичгийн үг хэллэгээс сонгож сур орк минь!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.66] 2025/3/24
TAHIR DUTUU HUMUUSIIHEE ERHIIG HANGAARAI DAA.HETSUUHEN L BNA SHUUU
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.111] 2025/3/24
төрийн байгууллагын нэршил нь зөв үү. заавал ингэж ялгаж нэрлэх хэрэг байна уу. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР гэхэд болмоор байхын
2 | 0 Хариулах
Chinggis Khan [66.181.183.126] 2025/3/24
Hugjilin chadvar aldagdaltai humuusiin amidral Gereltei bolohnee. Ene hodolmoriin bersheeltei gedeg nershiliig halj Hodolmoriin chadvar aldagdaltai irgen gej shineer nerleh heregtei ingej baij ted ajil hiihed sanaa zovoh zuilgui bolno bas hunii ner hunded haltai zuils ni arilna boltugai. MON ENE SUUNGA TERGENTSERTEI BOLSON HUMUUSIIG IT CODE BICHIH PROGRAMMIST HIIMEL OYUN UHAAN ANIMATOR IH OGOGDLIIN ENGINEER GEH MET ERELTTEI BAIGAA MERGEJILEER SURGALT YVUULJ MERGEJIL OLGOJ AMIDRALIIN CHANARIIG NI SAIJRUULJ BAIGUULLAGIIN CHUHAL AJILTAN BOLGOH HEREGTEI INGEJ BJ TED NIIGEMDEE UNELEGDEJ EHELNE.
2 | 0 Хариулах
Ням [202.126.91.252] 2025/3/24
Тиймээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бусад хүмүүстэй адил амьдрахад маш их суралцах хэрэгтэй. Сэтгэл зүйн болон бие махбодийн маш их Хичээлт, чармайлт, уйгагүй хичээл сурлагын үр дүнд л хүн шиг амьдрах юм даа. Адгийн наад захын жишээ нэг тэргэнцэртэй болоод гудамжаар түрүүлээд явъя гэхэд ямарч боломжгүй. Зам нь гологдож тэргэнцэр эвдэрнэ. Лифтгүй байранд шатаар бууж гарч чадахгүй. Харж асардаг хүн нь ганцаараа гаргаж чадахгүйн улмаас эмнэлгийн болон бусад үйлчилгээг авах боломжгүй, агаар салхи амьсгалах арга нь нээлхий онгойлгох л байх зэрэг. Энэ бүр наад захын жишээ. 00 - д түрээд аваачаад суулгадаг гар ажиллагаатай төхөөрөмж л гэхэд 900к гэх. Ингээд л алхам тутамдаа мухардалд ордог юм байнаа. Ажил хариуцаж байгаа хүмүүс, сонсдоггүй, хардаггүй, явж чаддаггүй хүмүүстэй уулзаж тэдний үгийг сонсвол хийвэл зохих их зүйл тодорхой болох байх даа.
0 | 0 Хариулах