ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Өчигдөр мэдээлэл хийсэн иргэний бичлэгт тодорхой алба хаагчийн нэрийг дурдаагүй учир дотоод хяналт шалгалтыг эхлүүлсэн"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 3 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Ноорог" пэйжийн ажилтан А.О-н ар гэрээс олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хийсэн мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. 

Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа С.Тайван Монгол Улсын иргэдийн зохион байгуулдаг цахим мөрийтэй тоглоомын бүлэглэлүүдийн талаар дараах мэдээллийг өглөө.

Цагдаагийн байгууллагаас сүүлийн дөрвөн жилд мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой 1,360 хэрэг бүртгэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 365 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагчдаар татан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Үүнээс 299 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэжээ. 

Энэ төрлийн гэмт хэрэг нь үндэстэн дамнасан зохион байгуулалттайгаар олон хүний оролцоотой хийгддэг ба Монгол Улсын иргэд сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийг гадаад улсаас үйлдэх болсон байна. Тус бүлэглэлүүдийн талаар дараах мэдээллийг өглөө. 

  • МУ-ын иргэн Э-гийн бүлэглэл буюу 35 хүнтэй бүлэглэл байна. Тус бүлэглэлийг гадаад улсаас энэ төрлийн гэмт хэргээ үйлдэж байхад нь цагдаагийн байгууллагаас шувуу ажиллагааны хүрээнд албадан баривчилж монголд авчирсан.
  • 28 хүний бүрэлдэхүүнтэй Г-ийн бүлэглэлд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, хоёр этгээд нь цагдан хоригдоод шалгагдаж байгаа.
  • Өчигдөр орой хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсэн Баяржавхлан гэх хүний хамаарал бүхий 18 хүн оролцсон бүлэглэл нь Б-гийн бүлэглэл юм байна. Тус бүлэглэл нь гадаад улсаас энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа гэдэг нь өчигдрийн мэдээллээр тогтоогдож байна гэв. 

Цагдаагийн байгууллагаас 2023 оноос хойш "Торгоны зам" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой таван иргэний 10 дансыг, "Хос тамга" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой 11 иргэний 20 дансанд хязгаарлалт тогтоож ажилласан байна. 

Өчигдөр цахим орчинд мэдээлэл хийсэн Баяржавхлан гэх иргэний төрсөн хоёр дүү О,Б нар нь шүүгчийн захирамжаар цагдан хоригдоод байгаа юм байна. Тус этгээдүүдийг мөрийтэй тоглоом зохион байгуулах, гэмт бүлэг үүсгэх, мөнгө угаах гэсэн гурван төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Тухайн хэрэгтэй холбоотойгоор гурван хүн цагдан хоригдоод байгаа ба Б гэх иргэн нь 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан юм байна. 

"Цагдаагийн алба хаагч Болдбаатар, Тэмүүлэн нарын асуудлыг найман сарын хугацаанд шалгаж, гэм буруугүйг нь тогтоосон"

ЦЕГ-ын газрын дэд дарга, хурандаа Н.Мөнхзул "Өчигдөр "Адьяабазар Баяржавхлан" гэх нэртэй фэйсбүүк хаягаас цагдаагийн алба хаагчтай холбоотой ноцтой мэдэгдлийг хийсэн. Энэ мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газраас ажлын хэсэг гарган тухайн алба хаагчтай холбоотой дотоод хяналт шалгалтыг эхлүүлсэн.

Тухайн иргэний мэдээлэлд дурдагдсан "Цагдаагийн шуурхай хуралтай холбоотой мэдээллийг над руу явуулсан" гэх мэдээллийг нягталж үзэхэд тус бичлэг нь 2024 оны есдүгээр сард цагдаагийн байгууллагаас хийсэн "Хянамгай бай" гэх ажил, арга хэмжээний тухай манай алба хаагчийн хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн мэдээлэл байна. Үүнийг цагдаагийн алба хаагч шуурхай хуралдааны мэдээллийг явуулсан гэх байдлаар мэдээлсэн байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тухайн мэдээлэлд алба хаагчийн нэрийг тодорхой дурдаагүй учраас бид холбогдох байгууллагын албан тушаалтнуудад хяналт шалгалт хийгээд эхэлсэн. Цахим орчинд мэдээлэл хийсэн Баяржавхлан гэх иргэнээс харилцаа холбооны ямар ч хэрэгслийг ашиглаад цагдаагийн алба хаагчтай холбоотой хууль бус үйлдлийн мэдээлэл байх юм бол түүнийгээ ирүүлэх боломжтой. 

Цагдаагийн байгууллагаас баримталж буй бодлого нь хууль бус үйлдэл хийсэн, гэмт хэрэг, зөрчил хийсэн алба хаагчтай эвлэрэхгүй хариуцлагыг нь тооцуулна. Дотоод хяналт шалгалтаараа тогтооно. Шаардлагатай бол харьяа байгууллагатай нь холбоотойгоор шалгуулна. Харин тухайн алба хаагч нь буруутай нь тогтоогдоогүй бол хууль ёсны эрх ашгийг хамгаалан ажиллана.

Зохион байгуулалтай гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсээс хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан буруу зөв мэдээлэл өгч мөрдөн байцаах ажиллагаанд нөлөөлөх оролдлого байна гэж харж байна. Тухайлбал Болдбаатар, Тэмүүлэн гэх манай хоёр алба хаагч цахим мөрийтэй тоглоомын ард байдаг гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байна. Үүнийг 2023 оны арваннэгдүгээр сараас эхлээд 2024 оны долдугаар сар хүртэл АТГ прокурорын хяналт дор шалгаж, гэм буруугүй нь тогтоогдсон" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
58
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
53 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Rebecca Brooklyn [197.155.73.19] 2025/3/29
I'm thrilled to share my positive experience with Data Forensics Cyber Services, who successfully helped me recover my digital currency from scammers. If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Data Forensics Recovery Cyber Services. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Data Forensics Recovery Cyber Services for their exceptional work!"can reach them via Email:DataForensicscyberservices@protonmail .com WhatsApp:+1(315)612-1269 Website:https://www.data-forensics.de/
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.228] 2025/3/25
Энэ ямбий авгайг харахаар дургүй хүрч байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.14] 2025/3/24
Цагдаа бол бараг биднийг гүтгэж байж магадгүй ухааны юм ярьсан байна. Цагдаад итгэл алдарсан олон ч хэргийн мөнгийг нь өгөөд нам дарсан гэж ам дажсан ярианаас сонсож явлаа. Крипто, хар тамхичид, кибрийнхэн, нүүрс, 7 сарын 11 аллага гээд дандаа ард цагдаа тагнуулыхан.
3 | 0 Хариулах
Зочин [78.46.164.187] 2025/3/24
Монголын цагдаа гэж алаараа эргэлдсэн хэдэн хулгайчууд дээрээс юу гэж хэлнэ үгээр нь буслыг дарамтална.
7 | 0 Хариулах
Зочин [116.203.242.247] 2025/3/24
Данх, жэнко хоёр алтангэрэлээр өгөөш хийж хүн хэлмэгдүүлж эхэлжээ дээ ер нь энэ засаг идэж хулгайлж болох бүгдийг идлээ дээ. Бүгдийг нь зайлуулах болжээ.
7 | 1 Хариулах
Зочин [192.82.88.42] 2025/3/24
Бүх бузар булайн ард цагдаа л байгаа. Та нар юм хумаа хулгайд алдаад олуулж байсан уу цагдаагаар. Цаадуул чинь ашиг хийдэг өөр ажилтай болоод ард түмэндээ зав гаргахгүй байгаа юм
4 | 1 Хариулах
Зочин [15.204.77.97] 2025/3/24
хэдэн бузар цагдаагаас болж цагдаагийн нэр хүнд унаж байна.
5 | 1 Хариулах
Зочин [103.57.92.80] 2025/3/24
Нууцгүй бол дэлхий сөнөнө
0 | 0 Хариулах
Кэ [103.57.94.196] 2025/3/24
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын бүх ажилчдыг ажлаас түдгэлзүүлж, компьютер гар утас ойр дотны бүх хүний дансыг царцааж шалгах хэрэшюгтэй. Ноорог дээр авсан арга хэмжээг энэ хэлтэс дээр хэрэгжүүлж гэмтэнтэй хуйвалдагчыг олох хэрэгтэй
13 | 0 Хариулах
Зочин [45.146.232.79] 2025/3/24
ene zasagiin gazar ogtsor
2 | 2 Хариулах
Зочин [103.57.95.144] 2025/3/24
Цагдаа өөрийгөө шалгана гэж байхгүй ээ, АТГ, прокүророор шалгуулаачээ
2 | 0 Хариулах
Зочин [183.172.125.20] 2025/3/24
Oyun-Erdene Pizdaaagg yaraltai zailuulyaaaa!!! Hurdan ogtsruulya ene daranguilagch durdeee itgeed diildeh ee bolichij
10 | 3 Хариулах
mm [202.9.40.111] 2025/3/24
цагдаа цагдаагаа шалгана гэж юубайдаг юм бэ өөрсдийгөө хаацайлж хамгаалаад л хэрэг биш болгоно
3 | 1 Хариулах
Зочин [59.153.114.206] 2025/3/24
Цагдааг бүхэлд нь өөрчилж боловсон хүчинээ япон солонгос зэрэг улсуудад бэлтгэвэл зүгээр дээ
6 | 0 Хариулах
Зочин [139.5.219.228] 2025/3/24
Системээ өөрчлөхгүйгээр анхан шатныхан гадаадад сураад нэмэргүй гэдэг нь харагдсан.
2 | 0 Хариулах
Зочин [133.106.32.50] 2025/3/24
Yarij bgaagaas ni harahad aldaa huleen zuvsuuruud zasaj zalruulay gesen husel ogt alga. Ali boloh nuugaad haagaad chimeegui unguruy l gej sonsogdoj bna
3 | 0 Хариулах
Зочин [183.177.97.156] 2025/3/24
Нэг сайтаас сард 75 сая, 3 сайтайс авахад л 200 сая! Дээшээ дарга нартаа хувь өгөхгүй байна гэж байхгүй. Шат шатандаа хулгайчууд байгаа учраас л 1xBet, покер сайтууд ил цагаан цэцэглэж байгаа.
10 | 1 Хариулах
Зочин [202.126.89.120] 2025/3/24
Энэ Алтангэрэл сайд цагдаад өөрчлөлт хийгээгүйгээс ийм бузар булай арилахгүй байгаа юм
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.205] 2025/3/24
Шууд хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд цагдаа хилийн цэрэг гадаадын харьяатын боловсон хүчний бодлогод салбарын сайд шууд оролцож хүнээ томилж байх хэрэгтэй.ядаж гар нийлж нууж хаадаг газар сайдын хүн очиход жийрхэж улаан цайм байхаа аажимдаа больж эхэлнэ
1 | 0 Хариулах
Зочин [192.82.92.230] 2025/3/24
500 саяар нь хахууль авсан цагдаагийн хөрөнгийг нь хураах юм биш үү адилхан тэгш ханд
5 | 1 Хариулах
Зочин [66.181.177.60] 2025/3/24
Хуучин ажиллаж байсан прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг яагаад татан буулгачихсан юм вэ? Яаралтай дахин сэргээж ажилуулахгүй бол цагдаа цагдаагаа мөрдөнө гэж юу байсан юм. Прокурорын мөрдөн байцаах газар бол цагдаа, АТГ зэрэг авилга авч болзошгүй бүх газрыг хянадаг газар шүү дээ
9 | 0 Хариулах
Зочин [202.126.90.162] 2025/3/24
🟠 Өмгөөлөгч, хуульч Ж.Эрхэмбаатар: Иргэн А.Баяржаргалыг “Хамтран ажиллах этгээд”-р тогтоож хамгаалалтанд авах хэрэгтэй. Тэгж гэмээнэ цагдаагийн “Хулгайч дарга нар”-ын хэрэг илэрнэ. Мөрдөстэй хулгайч илүү аюултай!
6 | 0 Хариулах
Зочин [139.5.219.228] 2025/3/24
Өөрсдөө ч шалгах л байх. гэхдээ хуйвалдахгүй гэдэг баталгаа байхгүй учир хөндлөнгийн байгууллага шалгах хэрэгтэй.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.65] 2025/3/24
Та өөрөө юм биш үү? Кккккк
6 | 0 Хариулах
Зочин [57.129.1.188] 2025/3/24
Хулгайч цагдаа нар хулгайч цагдаа нараа барина гэжүү?
8 | 0 Хариулах
Зочин [202.126.89.123] 2025/3/24
Нэг гараар зуучилуулсан гээд хэнийг ч зарлахгүй өнгөрөх юм байнө.Энэ гарын 2 дүүд нь ялыг нь өгөх сургаар гарч ирж байна.Монголд байгаа хөрөнгийг нь хайж олоод хураагаад явахад ийм хэрэг ахиж гарахгүй.Дүү, аавынхаа дансаар тоглоомын мөнгө авч байдаг үнэн даварсан гар.Цагдаа хэт удаан, муу ажиллажээ.
5 | 1 Хариулах
Зочин [108.147.36.63] 2025/3/24
пүрэв генерал пиздагийн үеэс л Цагдаад үл бүтэх новшнууд үй олноороо шургалсан…..
9 | 0 Хариулах
Зочин [108.147.36.63] 2025/3/24
Өнөөдрийн цагдаагийн газар хуучин Соц үед хэт улс төржсөн,үзэл сурталжсан,ард иргэдээ тагнаж чагнадаг МАХН-ын зэвсэгт отряд байсан ч гэсэн өнөөдрийнх шиг ийм дампуу байгаагүй юм шүү….пүрэв генерал гэж нэг лагай Цагдан сэргийлэхийн БОЛОВСОН ХҮЧНИЙ БОДЛОГЫГ БҮРМӨСӨН БАЙХГҮЙ БОЛГОСОН…..миний л сайн мэдэхээр урд нь хулгайн хэрэгт ял шийтгүүлж шоронд ял эдэлж баысан нөхөр хуучнаар Ажилчны районы ЦС Хэлтэст эргүүлийн цагдаа болчихсон явсан хэдэн жилийн дараа таарахнээ офиуер болчихсон тууж явсан…..одоо аягүй бол нэг голийсон ХУРАНДАА…?????
5 | 0 Хариулах
Зочин [202.55.180.226] 2025/3/24
yostoi onigo shaalaadaa Mongolyn tsagdaa
5 | 0 Хариулах
Зочин [207.244.71.83] 2025/3/24
Европын сонин мэдээн дээр гараад байдаг Монголын нэг цагдаа байдаг даа. 2007 онд данснаас нь $45 сая илэрдэг. Одоо их хуралд хэд дэхээ ч сонгогдоод байгаа юм. Европд шүүх 10 жил дуудаад очоогүй гээд хэн билэ ээдээ. Хөдөөний цагдаа байсан сурагтай.
9 | 0 Хариулах
Зочин [202.55.188.84] 2025/3/24
дэлгэрсайхан шдэ.
8 | 0 Хариулах
Зочин [139.5.219.228] 2025/3/24
Европ руу албан томилолтоор явуулчих хэрэгтэй байна. Баривчлагдана.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.48] 2025/3/24
ужгирч бугшсан идээ бээрнээсээ салаачээ, мгл цагдаагийн нэр хүнд доорх сэтгэгдлүүдээр тодорхой харагдаж байна, хэн ч цагдаад итгэдэггүй, муу нэртэй
5 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/24
ТӨРИЙН ЦАГДАА ГЭДЭГ БИЗ ДЭ. ТӨР НЬ ӨӨРӨӨ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ ДЭМЖЛЭГ АВЛИГАЛ АВДАГ БАЙСАН БОЛЖ ТААРЛАА. ТАНГАРАГ ӨРГӨСӨН ТӨРИЙН ЦАГДАА НЬ ИЙМ Ч БАЙХ ГЭЖ ДЭ.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.47.26] 2025/3/24
Ард нь цагдаагийн дарга нар байгаа дөө.Муу бүхний ард цагдаа байдаг гэж яриад олоон жил боллоо.прокурорын мөрдөнг сэргээх нь зөв болж дээ.
7 | 0 Хариулах
сд [66.181.178.108] 2025/3/24
буруугүй хүмүүсийг гүтгээд байсан хууль зүйн сайдтайгаа хамт огцор
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.33] 2025/3/24
Лалар гацдаа
1 | 0 Хариулах
Зочин [172.59.184.181] 2025/3/24
Mongoliin tsagdaa bol yalzarsoon bvh tom mungunii ard hurandaa nar bdgbvgd huuli bus biznestei
3 | 0 Хариулах
Зочин [66.181.180.142] 2025/3/24
Za shaaaaldaaa. Ta nart itgeh hun algdaa.
10 | 0 Хариулах
Зочин [211.34.83.126] 2025/3/24
Тэр чигтээ авилга авсан нэг нэгнээ бүлдэгдсэн нөхдөөс юу хүлээхэвдээ хэнээр туг тахихийн харж байя
5 | 0 Хариулах
Зочин [66.181.191.139] 2025/3/24
Цагдаа нар биенээ хамгаалаад л гарна дөө
5 | 0 Хариулах
Эргэлзэж байна [202.70.34.34] 2025/3/24
Цагдаа нь цагдаагаа хараат бусаар шалгаж чадах эсэх дээр эргэлзэж байна. Мафи болчихсон сүлжээг таслах дээр яаж ажилмаар юм дээ.
12 | 0 Хариулах
Зочин [108.147.36.63] 2025/3/24
Тээр жил сайд Тэмүжингийнхээ эсрэг ГА хийж огцруулсан хууль бусаар хөрөнгөжсөн цагдаагийн хэдэн хурандаа нарын нэг уржнан жил ГАВЬЯАТ ХУУЛЬЧ цолоор шагнуулаад……ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛАВ ?
11 | 0 Хариулах
Зочин [202.126.89.2] 2025/3/24
Мөнхжин ерөөсөө луйвар залилан хийгээгүй‼️ Яг үнэндээ хохирогч байх… тэр ийм юм бичээд л явна❗️ Сошиалын хар масс яаж зэрэг шуурч, яаж хүнийг хэмлэдэг, сэтгэлээр унагадаг, яаж бүгдээрээ төгс хүмүүс шиг аашилдаг болохыг нь яс махандаа шингэтэл мэддэг болохоор би ӨМӨӨРНӨ! гэжээ‼️ Тэр дахиж олон залуусыг дагздах ажил хийж магадгүй шүү‼️ Сүүлд нь гонгиноод байв да Мөнхжин троллуудаар сэвүүлээд байх шиг байна шүү нягталж шалгаарай залуус минь‼️‼️‼️
5 | 2 Хариулах
Зочин [202.55.188.84] 2025/3/24
төмөр замд байрандаа мөрийтэй тоглоом ажиллуулж байсан цагдаагийн дэд хурандааг, яагаад буцаагаад ажилд нь авч байгаа юм бэ. цагдаа энэ мэт зүйлсээс л нэр хүнд , албаны итгэл үнэмшилгүй болж буй
31 | 0 Хариулах
Зочин [139.5.219.228] 2025/3/24
Яагаад тийм түүхтэй хүнийг буцаагаад цагдаад авсан бол ?
3 | 0 Хариулах
Зочин [139.5.219.228] 2025/3/24
Энхтөр гээд байл уу. Халтайсан байрандаа хүнсний чиглэлээр одоо түрээслүүлнэ гэж балайраад байсан ?
3 | 0 Хариулах
Зочин [202.126.91.246] 2025/3/24
Энэ хэрэг Монголын цагдаа ч биш төрийн алба хорооноос сайд хүртэл бүгд авилгалд бүрэн автсаныг л харуулж байгаа юм шудрага юм нэг ш байсан бол өнөөдөр Хятад шиг хөгжчих байлаа шаталсан авилгалын тогтолцооны оройд Оюук Хүүк 2 авиаран гарсан удахгүй дахиад өөр авилгалч солигдоно, оройдоо оройгүй шуналт увайгүйн туйлыг үеийн үед залж явдаг орк Монголчуудын заяа л энэ
14 | 0 Хариулах
Зочин [59.153.113.88] 2025/3/24
хэрэгт орсон 2 цагдаа чинь Монгол улсаас зугтчихсан гэсэн мэдээлэл яваал байсан, тэр дээр яагаад хариулт өгөхгүй байгаа вэ? энэ удаагийн асуудал дээр яасан хурдан шуурхай байх юм?
7 | 0 Хариулах
Зочин [66.181.191.139] 2025/3/24
Цагдаа цагдаагаа хянадаг, аваад гарна биз. Одоо цагдаад итгэлтгүй болсон шдээ
7 | 0 Хариулах
МАН цагдаа нар бүгд хэрэгтнүүд [66.181.160.92] 2025/3/24
МАНай цагдаа нар бие биенээ их сайн хамгаалдаг цагдаа нь янханы газар баар мөрийтэй тоглоом ажиллуулна, цагдаа нь хүн амь хүчингийн хэрэгт холбогдоно, цагдаа нь төрд гарсан авилгач хулгайчдаа хамгаална. яг нэг хүнд дээрэмдүүлчлээ, хулгайд юмаа алдчихлаа гээд цагдаа хандаад хохирлоо гаргуулж байсан хүн байна уу. үнэндээ хулгайчыг өөрийн гараар бариад очхоор зүгээр л суллаж явуулаад эсэргээрээ хулгайчаа хамгаалдаг цагдааг бол мэдэх юм байна.
43 | 0 Хариулах
Зочин [172.59.184.181] 2025/3/24
👍
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.84] 2025/3/24
халхавч цагдаагийн хүмүүсээ зарла. нүүрсний гэрээ хийнэ гэж 1 тэрбум авсан 2 цагдаагаа, түүний дарга нарыг халаачээ
14 | 1 Хариулах