Д.Ариунбаатар: Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үер бууж, дөрвөн айл өртөх эрсдэлтэй байсан

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд шар усны үер буусан байршлуудад суваг татаж, далан босгожээ.

Энэ тухай Геодези, усны барилга байгууламжийн газрын ашиглалтын инженер Д.Ариунбаатар "Нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт дулаарч амралтын өдрүүдэд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хаврын шар усны үер буулаа. Тодруулбал Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо буюу Сэлбэ голын дагуух дөрвөн айл шар усны үерт өртөх эрсдэлтэй байсныг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны үерийн хамгаалалтын даланг зөвшөөрөлгүй хааж, авто замын орц, гарц хийсэнтэй холбоотойгоор уулын хурын үер бууж хальсан эрсдэлийг буурууллаа.

Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг, Баруун Нарангийн үерийн далангийн халиа тошинг багасгах, гүүрэн гарц болон гаргалгын хоолойг онгойлгох ажлыг хийж байна.

Иргэд, ААН-үүд хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлж, үерийн хамгаалалтын барилга байгууламж руу хог битгий хаяарай" гэв.

Өндөр уулын ам, гол устай ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цас, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн, сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөлөө.

Харин Сэлбэ голын далангийн усны түвшин өнөөдрийн байдлаар амралтын өдрийнхөөс 50-60см багасжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг