Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

ЖЕМ ИНТЕРНЭШНЛ ХХК-ийн 25 жилийн ойн бөхийн барилдааны үеэр үзэгчдээс 5 азтаныг шалгаруулж, 250 хүнд бүтээгдэхүүний дээжээс бэлэглэнэ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 1 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг
ЖЕМ ИНТЕРНЭШНЛ ХХК-ийн 25 жилийн ойн нэрэмжит ХАРЦАГА ЦОЛТОНД хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдааны тасалбар авсан үзэгчдээс 5 азтаныг шалгаруулж, мөн цагтаа ирсэн 250 хүнд тус компанийн зүгээс шинээр худалдаанд гарсан бүтээгдэхүүний дээж бэлэглэх юм байна.

МУ-ын Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх чансаа, бай шагнал өндөр хүчит 128 бөхийн барилдаан 17 дахь жилдээ уламжлал болгон Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран бөхийн өргөөнд 2024 оны 01-р сарын 20-нд зохион байгуулагдах гэж байна. Тус барилдааныг “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК жил болгон ивээн тэтгэн зохион байгуулдаг ба энэ жил тус компанийн 25-н ЖИЛИЙН ОЙ тохиож байна.

“ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК нь 1999 онд байгуулагдан өдгөө бизнесийн олон салбарт амжилт гарган түүчээлж, “чанар мөнхөд оршихуй” уриан доор хэрэглэгчдийн таашаалд нийцсэн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Монгол улсын хүнсний манлай үйлдвэр” ба МҮХАҮТ болон Монгол улсын засгийн газраас жил бүр шалгаруулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн нэг юм.

Энэхүү барилдаан нь чансаа өндөр улс аймгийн цолтой бөхчүүдийн хувьд цагаан сарын өмнөх хамгийн том сорилго барилдаан болдог ба үзэгч олон бөх сонирхогчдын хүсэн хүлээсэн барилдаан болдгоороо онцлогтой юм.

Тус барилдаанд  өнөө цагийн чансаа өндөр бөхчүүдээс

  • Монгол улсын ДАЯН АВРАГА Н.БАТСУУРЬ
  • Монгол улсын АВАРГА П.БҮРЭНТӨГС
  • Монгол улсын АРСЛАН Р.ПҮРЭВДАГВА
  • Монгол улсын ГАРЬД Ө.БАТ-ОРШИХ
  • Монгол улсын ЗААН Б.БАТ-ӨЛЗИЙ
  • Монгол улсын ЗААН Д.АНАР
  • Монгол улсын ЗААН Ц.ОДБАЯР  болон бусад өндөр цолтой улс аймгийн цолтнууд барилдана. 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.