ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Цэргийн бүртгэл энэ сарын 19-нд дуусна. Бүртгүүлээгүй иргэдийг 100,000 төгрөгөөр торгох хуультай"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн цэргийн бүртгэл 2024 оны нэгдүгээр сарын 4-нөөс эхэлсэн. Бүртгэл нэгдүгээр сарын 19-нд дуусна.

Энэ жил 65 хүртэлх насны офицерууд, 50 хүртэлх насны иргэд бүртгэлд хамрагдана. Бүртгэлийг цаасан болон цахимаар явуулж байгаа юм. Иймд иргэд хугацаа дуусахаас өмнө бүртгэлээ хийлгэхийг санууллаа.

Бүртгүүлэх заавар:

Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-аар хүсэлтээ илгээх боломжтой. Бүртгэлийг ажлын өдөр 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн гурав дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох хуультай.

“E-Mongolia” системээр цэргийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүйг албаныхан хэлсэн юм.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.31.200] 2024/1/29
Ym l bol torgohoo urdaa barij bha bolimoor ym ergvv ymnuu uursdiinh ni hiij bga chadaj bga ym haana bn malnuu ard irgedee yml bol torgono gj hutsdagaa bolioroi
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.124] 2024/1/16
За энэ улс төрчид энд тэндхийн намын гишүүд энэ тэр нь манай хүүхэд бүртгүүлчихлээ манай хүүхэд тэнцээд цэрэгт явах гэж байна аа гээд жишээ үлгэр дуурайл үзүүлж байгаа юм байна уу даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.124] 2024/1/16
Цөмийн зэвсэггүй байж, чадлаа мэдэхгүй байж цэрэгээр яадийн. Цэрэг байлаа ч байлдах чадваргүй. Монгол ямар Өмнөд ,Хойд Солонгос, Орос Хятад ядаж Ветнам шиг нөлөөтэй улс биш ичмээр юм цэргүүдийг нь харсан ч тэр
2 | 5 Хариулах
сайнбаяр хүүк [202.179.27.44] 2024/1/16
цэрэг үхчих вий
0 | 0 Хариулах
Сайшаалт Ерөөлт [66.181.161.209] 2024/1/16
..Наад хогоор чинь яахийм...тэглээ гээд ямар Мөнгө өгөхийм уу.?..
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.128] 2024/1/16
Жил бүр ингэх ямар хэрэг байдаг юм бэ? Хоцрогдсон арга барилаа шинэчлээч.
25 | 0 Хариулах