Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

ULE компани Худалдааны зөвлөх, Маркетингийн ахлах ажилтан ажилд урьж байна

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 1 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Бидний тухай

ULE компани нь Их Британийн үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгч болох JCB брэндийн Монгол дахь албан ёсны дилер юм. Бид 2007 оноос хойш монголын уул уурхай, зам, барилгын салбарт тогтвортой ажиллан хөгжиж одоогоор 100 гаруй мэргэжилтэн, Улаанбаатар хотод засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн төв болон орон даяар 8 салбар үйлчилгээний төвтэйгөөр ажиллаж байна.

ULE харилцагчдадаа хамгийн чанартай үйлчилгээ үзүүлэх энгийн зорилготой, улс орондоо дэлхийн хэмжээний бизнесийн туршлага нэвтрүүлэн ажиллаж байгаа хамт олон.

ULE компанийн сошиал сүлжээг дагаарай!

Худалдааны зөвлөх

Ажлын байрны талаар

Энэхүү ажлын байр нь хамгийн сонирхолтой, өсөж хөгжих, өөрийгөө сорин амжилтад хүрэх боломж олгодгоороо онцлогтой.  Худалдааны зөвлөх нь байгууллагын санал болгож буй бүтээгдэхүүн болон үйлчилгээг харилцагчдад таниулах, харилцан ашигтай хамтарч ажиллах гүүр нь болдог.  ULE компани нь дэлхийн олон орны шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон чанартай үйлчилгээг харилцагчдадаа үзүүлдэг учир манай багт нэгдэн хамтран ажиллах эрч хүчтэй, шилдэг боловсон хүчнийг бид хайж байна.   

Тавигдах шаардлага

  • Худалдаа, маркетингийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн
  • 5+ жилийн мэргэжлийн туршлагатай
  • Харилцааны болон сонсох өндөр ур чадвартай
  • Нягт нямбай, өндөр хурдтай ажиллах чадвартай
  • Өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг
  • Оффис программууд сайн эзэмшсэн
  • Худалдааны байгууллагад ажилласан туршлагатай

Цалин урамшуулал болон бусад давуу талууд

  • Бидний санал болгох боломжит цалин, урамшуулал сарын 8,000,000 төгрөг. Энэ нь манай байгууллагад 3 дахь жилдээ ажиллаж байгаа худалдааны зөвлөхийн 2023 онд бодогдсон бодит цалин, борлуулалтын урамшууллын дундаж үзүүлэлт юм.
  • Олон жилийн туршлагатай баг хамт олонтой ажиллаж тэднээс суралцах, бүх талаар өсөж дэвжих боломж.
  • Манай байгууллага Монгол улсдаа шударга бизнесийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний компани бөгөөд хийж буй ажлаараа улс эх орондоо ихийг бүтээх, бусдыг манлайлах чин эрмэлзлээр хичээн ажиллаж ирсэн учир бидэнтэй нэгдэн нэг баг болон ажиллахад сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна. 

Маркетингийн ахлах ажилтан

Ажлын байрны талаар

Компанийн маркетингийн стратегийг боловсруулж, хэрэгжилт болон хөгжүүлэлтийг хариуцна. Байгууллагын санал болгож буй бүтээгдэхүүн болон үйлчилгээг олон нийтэд таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд мэргэжлийн зөвлөгөө өгөх, хөгжүүлэх, контент бэлтгэх, арга хэмээ зохион байгуулах гэх мэт ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага

  • Маркетинг, Бизнесийн удирдлага, Худалдааны менежмент чиглэлээр мэргэжил эзэмшсэн
  • 3+ жилийн мэргэжлийн туршлагатай
  • Бүтээлч, Аналитик сэтгэлгээ, Өндөр мэдрэмжтэй
  • Маркетингийн ажилд шаардагдах техник технологи, программ хангамж дээр ажиллах, Контент бэлтгэх, Вэбсайт засварлах, Сошиал платформуудыг ашиглан идэвхжүүлэлт хийх чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Нягт нямбай, өндөр хурдтай ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай
  • Өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг
  • Худалдааны байгууллагад ажилласан туршлагатай

Цалин урамшуулал болон бусад давуу талууд

  • Бидний санал болгох боломжтой цалин, урамшуулал сарын 3,000,000 – 4,000,000
  • Ажлын гүйцэтгэлийн урамшуулал жилд 24,000,000 төгрөг.
  • Салбартаа тэргүүлэгч үндэсний компанид нэгдэж маркетингийн чиглэлээр баг хамт олноо манлайлах, өсөж хөгжих боломж.

Шалгаруулах үйл явц

  • 2024 оны 01 сарын 21-ний дотор доорх холбоосоор орж манай онлайн өргөдлийг бөглөнө. Мэдээллээ аль болох дэлгэрэнгүй бөглөхийг хүсье.
  • Ажилд орох хүсэлтийг ЭНД ДАРЖ бөглөнө үү.
  • Тохирох хүсэлт гаргагчийг дараагийн шатны ярилцлагад урих болно.
  • Хоёр дах шатны ярилцлагад тэнцсэн бол ажлын гэрээг санал болгоно.

ULE компани нь шалгаруулалтад оролцож буй хүмүүсийг арьс өнгө, шашин шүтлэг, нас, хүйс, гарал үүсэл, хөгжлийн бэрхшээл зэргээр ялгаварлан гадуурхдаггүй, ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд тэгш боломж олгодог ажил олгогч юм.

Танд зайлшгүй тодруулах зүйл байвал бидэнтэй hr@ule.mn мэйл хаягаар эсвэл 7595 0801 #5 утсаар холбоо барих боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.