• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хөтөлийн "Цемент шохой" компанийг УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир удирдана

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир удирдахаар болжээ.

Тодруулбал түүнийг энэ сарын 5-ны өдөр "Цемент шохой" компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байна. Одоогоор үүрэгт ажлаа хүлээн авах процесс үргэлжилж байгааг эх сурвалж мэдээлэв.

Өмнөх захирал Л.Наранбаатар оны өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байна. 

"Цемент шохой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Элдэв-Очир нь Политехникийн дээд сургуулийг төгссөн.

  • 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга
  • 1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захирал
  • 1996-1998 онд “MCS internatiolnal” ХХК-ийн дэд захирал
  • 1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал
  • 2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч
  • 2012-2013 онд Канад Улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөх
  • 2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга
  • 2016-2020 онд УИХ-ын гишүүн
  • 2017-2019 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
  • 2020 онд Монгол Улсаас Японы Осака хотод суух ерөнхий консулаар ажиллаж байжээ. 

Засгийн газраас Цемент шохой компани 2022 онд төрийн өмчит статустай байсныг 2023 оны аравдугаар сард Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани/ХХК/ болгон өөрчилснийг компанийн танилцуулгадаа дурдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАХА
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг