Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөрөнгө оруулагчдын маргааныг таслах зорилго бүхий олон талын оролцоотой зөвлөл ажиллана"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:43 2024/01/05

Гадаадын хөрөнгө оруулагч нарт Эдийн засаг, хөгжлийн яамнаас ямар үйлчилгээ үзүүлэх талаар сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай яам Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагтай болсон. Энэ агентлагийн гол зорилго нь хөрөнгө оруулагч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах дэмжих, оруулж ирэх, үйлчилгээ үзүүлэх юм. Одоогоор тус агентлаг нь нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байгаа. Цаашдаа цогц байдлаар нэг цэгийн үйлчилгээ үзүүлээд явах боломж нь бүрдэнэ. 

Бизнесийн асуудлыг шийдвэрлэх шүүх байгуулна гэдэг сайхан сонсогдоно. Гэхдээ одоо байгаа тогтолцоогоо сайжруулах замаар явах илүү зөв гэж бодож байна. Гоё сонсогдож байгаа зүйл цаанаа асуудалтай байдаг. 

Хэрэв хөрөнгө оруулагчидтай холбоотой маргаан гарвал олон талын оролцоотой маргаан таслах зөвлөл ажиллана. Тус зөвлөл дээр шийдэх гэж оролдоод чадахгүй бол шүүх рүү эсвэл арбитр руу гэдэг сонголтоо хийнэ. 

Хамгийн удаан хугацаагаар хэлэлцэгдсэн шүүх хуралдаан 16.2 жил үргэлжилсэн байна. Дундаж хугацаа нь 6.2 жил байгаа юм. Тэгэхээр шүүх хурлын тал дээр асуудалтай" хэмээн ярив. 

УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэх эсэх талаар санал хураах ёстой байсан. Гэвч УИХ-ын гишүүдийн ирц бүрэн бус учраас санал хураалтыг хойшлууллаа хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэрлэв. 

14:16 2024/01/05

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна. 

Өчигдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. 

Харин өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Одоогоор УИХ-ын гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж байгаа юм. 

Монгол Улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд нийт 246.8 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас гадаадын хөрөнгө оруулалттай 9,350 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг аж. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 1990-2023 онд нийт 14,836 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс 5,486 аж ахуйн нэгж татан буугдсан байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 33 хувь нь 2010-2022 онд татан буугджээ.

Сүүлийн гурван жилийн дунджаар аж ахуйн нэгжийн төлсөн нийт татварын 23 хувийг буюу 2.63 их наяд төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүрдүүлсэн бол 2022 онд 16 хувь буюу 2.4 их наяд болж буурсан талаар ажлыг хэсгийн дүгнэлтэд дурджээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/374515488562476