• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Галт зэвсгээ бүртгүүлж, шинээр гэрчилгээ авах иргэн ямар материал бүрдүүлэх вэ?

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Галт зэвсгийн тухай хуулийн дагуу иргэний зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан иргэн ажлын арван өдрийн дотор галт зэвсгээ байнга оршин суугаа газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлэх ёстой.

Ингэж бүртгүүлэхийн тулд ямар баримт бичиг бүрдүүлэх шаардлагатайг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Бүртгэл, хяналтын төвөөс танилцуулав.

Тодруулбал 

  • Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл
  • 2х3 хэмжээний зураг гурван хувь
  • Иргэний үнэмлэхний хуулбал эсвэл лавлагаа
  • Оршин суугаа газрын тодорхойлолт эсвэл лавлагаа
  • Эх сурвалжийн бичиг
  • Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас
  • Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тодорхойлолт (Даваа гарагт 14:00-16:00; Пүрэв гарагт 10:00-12:00 цагт галт зэвсгийг хоёр ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно)
  • Гэрчилгээний үнэ 4,800 төгрөг тушаасан баримт (Төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба)
  • Тэмдэгтийн хураамж 10,000 төгрөг тушаасан баримт ( itax.mta.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст очин код авч, дурын банканд тушаана) зэрэг байна. 

 

Эх сурвалж: ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төв 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Орк монгол [139.5.218.27] 2024/1/5
Хавхыг хориглоогүймуу? Хориглоочээ эргүү муу хар оркуудаа. Хавхандаа хавчуулж тахир дутуу болж ханахгүй байнуу?
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.218] 2024/3/25
зайлаа
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.39] 2024/1/5
Сум олдохгүй шдээ буугаар яахын
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.11] 2024/1/5
Монгол улсад галт зэвсэг эзэмшихийг хуулиар хатуу хоригло.
0 | 5 Хариулах
Зочин [202.126.88.187] 2024/1/5
Хятад уу, оросуу, чи?
4 | 0 Хариулах
зочин [103.57.92.134] 2024/1/5
Сургалтын үнэ өндөр юм байна лээ. Төр засгаас шийдвэр гаргаад зэвсэгтэй хүмүүсээс галт зэвсэг. хавхыг зах зээлийн өндөр үнээр худалдан авч устгах боломж байна. Загасны торыг хилээр оруулахгүй байх гэх мэт ажлыг шуурхай хийвэл байгаль орчиндоо мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ дээ. Ярих айлгах нэг л хэрэг. Байгаль орчны яам санаачилвал зүгээр дээ. Бодлого шүү Батэрдэнэ сайд аа.
3 | 0 Хариулах
Зочин [103.41.93.218] 2024/10/20
Сайхан мэдрэлтэх юмаа
0 | 0 Хариулах
РАВДАН [60.87.90.180] 2024/1/5
СКС-Г МААНЬ БҮРТГЭХ БОЛОВ УУ?
0 | 0 Хариулах