Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр ч тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчилнэ.

Тодруулбал өнөөдөр 0, 2, 4, 6, 8 буюу тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох хуваарьтай байна.

зураг
 
зураг
 

Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд мөрдөгдөнө. Харин Бямба, Ням гарагт уг хязгаарлалт үйлчлэхгүй.

Тэгш тоогоор явах өдөр сондгой дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол ₮20,000 торгох хуулийн зохицуулалттайг албаныхан мэдээлж байв.

Ирэх оны нэгдүгээр сарыг дуустал хэрэгжих дугаарын хязгаарлалтад:

  • Зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
  • Оршуулгад явж буй тээврийн хэрэгсэл
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл
  • Дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх тээврийн хэрэгсэл
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл
  • Нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй.