Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Холимог гарал угсаатай хүмүүс Бразилын хүн амын хамгийн том хэсэг болжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Бразил улсын эрх баригчид 2022 онд явуулсан хүн амын тооллогын үр дүнгээ танилцуулжээ.

Тооллогод 92.1 сая хүн өөрийгөө холимог гарал угсаатай гэж бүртгүүлсэн нь Бразилын нийт хүн амын 45.2 хувь буюу хамгийн том хэсэг болсон байна.

2010 онд явуулсан өмнөх тооллогоор энэ хэмжээ 43.1 хувь байсан юм.

Харин өөрийгөө цагаан арьстан гэж үздэг Бразилын иргэдийн хэмжээ энэ хугацаанд хүн амын 47.7 хувиас 43.5 хувь болон буурч, 88.2 саяд хүрсэн нь хоёр дахь том бүлэг болжээ.

12 жилийн хугацаанд хар арьстан гэж өөрийгөө бүртгүүлсэн иргэдийн хүнд амд эзлэх хувь 7.6 хувиас 10.2 хувь болон өсөж, 20.6 саяд хүрсэн байна.

2010 оны тооллого Бразил нэгэнт цагаан арьстнууд давамгайлсан үндэстэн байхаа больсныг харуулж байжээ.

Харин сүүлийн тооллого тус улсад уугуул болон Африк гаралтай хүмүүсийн үр сад хүн амын олонх болсныг батлан харуулж байна.

Хар арьстан болон холимог гарал угсаатнууд нийлээд Бразилын 203 сая хүн амын 55.5 хувийг бүрдүүлжээ.

Энэ удаагийн тооллого бас нутгийн уугуул иргэдийн тоо өмнөхөөсөө өсөж 1.7 саяд хүрснийг харуулсан байна. Харин Ази гаралтай иргэдийн тоо буурч, хүн амын дөнгөж 0.4 хувийг бүрдүүлжээ.

Тооллогын үр дүнтэй холбогдуулан холимог болон хар арьстнуудын нийгмийн бодлогод анхаарлаа хандуулахыг идэвхтнүүд Бразилын эрх баригчдад уриалсан байна.

Зарим судалгаагаар хүн амын энэ хэсгийн дунд ядуурлын түвшин цагаан арьстнуудтай харьцуулахад хоёр дахин өндөр байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press