Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Замын-Үүд-Эрээний боомтоор 10 секунд тутамд нэг зорчигч нэвтэрдэг болж, түүхэн дээд түвшиндээ хүрчээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 онд Замын-Үүд-Эрээний боомтоор нэг өдөрт дунджаар 8,870 иргэн зорчиж байна.

Энэ нь Монгол, Хятадын хамгийн том боомтоор 10 секунд тутамд нэг зорчигч нэвтэрч түүхэн дээд түвшинд хүрч байгаа үзүүлэлт юм.

Замын-Үүд-Эрээний боомтоор зорчих иргэдийн тоо он гарснаас хойш эрс нэмэгдэж энэ оны эхний 11 сарын байдлаар нийт 1.3 сая хүн тус боомтоор хоёр улсын хооронд зорчжээ. Мөн энэ хугацаанд нийт 169,000 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.

Энэ сарын 16-наас эхлэн 31-нийг дуустал Замын-Үүд авто замын хилийн боомтын ачаа тээврийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг эхлүүлсэн. Цаашид туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг нь 24 цагаар үйл ажиллагаагаа явуулна.

Мөн зорчигч тээврийн хил нэвтрэх хугацааг уртасгах чиглэлээр БНХАУ-тай санал солилцон ажиллаж байна гэж Зам, Тээрийн Хөгжлийн Яамнаас мэдээлэв.