ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын Сөүл хотын захирагчийн албанаас сайн дурын 40 гишүүнийг манай улс руу илгээжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Сөүл хотын залуучуудын сайн дурын хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр "Continental" зочид буудалд зохион байгуулагдлаа. 

БНСУ-ын Сөүл хотын захирагчийн албанаас томилогдсон 40 сайн дурын гишүүн, Монгол Улсад гурван сарын хугацаанд ажиллана. 

Тус албанаас залуучуудад олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдэд оролцох боломжийг өргөжүүлэх, сайн дурын ажлаар дамжуулан гадаад хамтын ажиллагааны чадавхыг бэхжүүлэх зорилгоор хийгдэж байна.

Төслийн Монгол дахь менежер Г.Шинэтулга хэлэхдээ "Монголд эхлүүлж буй сайн дурын үйл ажиллагааг Ерөнхий Боловсролын хоёр сургууль болон их, дээд сургуулийн оюутан, сурагчидтай хамтран зохион байгуулна. 

Цаашид дэлхийн өнцөг булан бүрд хүрч ажиллах нь бидний зорилго. 

Сайн дурын багийнхан хамтран “Уур амьсгалын өөрчлөлт”, “Дэлхийн иргэний боловсрол” чиглэлээр гарын авлага боловсруулах, видео контент бүтээх, олон нийтэд зориулагдсан компанит ажлыг зохион байгуулж, сургалтын орчныг сайжруулах болон бусад хамтын ажиллагааны боломжид хувь нэмэр оруулах зорилготой. 

Монголд ажиллах гурван сарын хугацаанд оюутан, сурагчидтай хамтарч ажиллаж, судалгаа хийж сурах бичгээ гаргана" хэмээв. 

Нэгдүгээр ээлжид Сөүлийн 40 сайн дурын гишүүн Улаанбаатар хотын

  • Хан-Уул дүүргийн 60 дугаар сургууль
  • Монголын Үндэсний Их Сургууль (МҮИС)
  • Mongolia International University (MIU)
  • Лаборатори 23 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс зэрэг таван байгууллагын оюутан, сурагчидтай хамтран ажиллана. 

Мөн “Лантуун Дохио” ТББ-тай хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр Ид шидийн орон 1, 2 дугаар салбар дээр сайн дурын ажлыг зохион байгуулах, монгол сайн дурын гишүүдтэй хамтран туршлага солилцох өдөрлөг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгааг тэрбээр нэмж хэллээ. 

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [14.1.81.116] 2025/2/27
Solongoschud mundag shuu. Ydaj l shudarga shuuh procurortoi shudarga yosiig deedeldeg gazar oron. Tiim ch uchras hogjil ni manaihs hol tasarhai. Asuudla shiidtsen oron. Erguu Mongolchud min ehled asudlaa shiidched dara ni busdiin hogjild ataarh
0 | 0 Хариулах
Зочин [107.77.202.135] 2023/12/19
Ezengui uls shig boljdee. Ene koreanuudiig xooj gargax xeregtei. Ted tagnuuliin yil ajilgaa xiixeer irsen biz.
0 | 0 Хариулах
Зочин [71.239.25.243] 2023/12/19
solongosiin songuuliin har PR iin bag.Bas mongoliig solongosiin havsarga uls bolgoh tagnuuliin buleg.
0 | 1 Хариулах
Onoch [66.181.161.197] 2023/12/19
Эргүү бхад ёроолтой бмаар бна
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.192] 2023/12/18
Яг ямар чиглэлээр төсөл дээр ажиллахаар ирж байгаа нь дурдагдаагүй байна. Сайн дураар Яг юун дээр ажиллах вэ ?
0 | 0 Хариулах
Зочин [5.10.43.104] 2023/12/18
Би энэ улсад байх хугацаандаа энэ ид шидийн орон гэж хүүхдийн нэртэй байгууллагыг сонирхож байсан. Гэтэл энэ байгууллага зүгээр л хүүхдийн нэрээр мөнгө олдог монголын байгууллагуудын нэг байсан. Маш харамсалтай.
3 | 0 Хариулах
ухаа [66.181.183.66] 2023/12/18
Ид шидиын орон арай өөр зорилготой байж магадгүй ёанагдёан Өнөрцэцэг шиг сайн шалнаж нэг талд нь гаргаасай!
0 | 0 Хариулах
Зочин [87.92.242.187] 2023/12/18
СОЛОНГОСИЙН ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГО БУЮУ ХҮЧЭЭР БИШ ЭВЭЭР ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛАХ БОДЛОГО.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.182.206] 2023/12/18
зайл лалараа, дандаа ийм дэмий балай юм хуцаж байх юм
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.129] 2023/12/18
진국 사람들?
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.156] 2023/12/18
Хотыг ингэж "алж", дампууруулж болохгүй юм бна гэдгийг л сайн сураад ирээрэй гээд явуулсандаа Сөүлийн захиргаа нь, хаха
1 | 0 Хариулах
Зочин [122.201.19.2] 2023/12/18
Бөөн Есүсүүд
3 | 3 Хариулах
Зочин [203.17.23.177] 2023/12/18
бөөн лам нараас л дээр юм даа. ядаж боловсролтой соёлтой. хха
3 | 3 Хариулах
Зочин [66.181.161.25] 2023/12/18
Юугаа шиншилсэн юм болдоо
1 | 0 Хариулах
Зочин [103.168.179.249] 2023/12/18
танай модон жорлонг
1 | 1 Хариулах
💩 [103.57.92.180] 2023/12/18
SOLONGOS GEHEER HUJAA BISH BOLCHIHDOG GEJ OILGODOG YUM SHIG BGAN ENE HUJAANUD HATSAN GOIMON HUJAA JOGORTHOINUUD,
0 | 0 Хариулах
зз [202.21.107.2] 2023/12/18
тангад Женко
1 | 1 Хариулах