Эрхэлсэн ажилтай, сар бүр улсдаа татвар төлдөг иргэд зарим төлбөрөөсөө тодорхой хэмжээний мөнгийг эргүүлэн авах боломжтойгоо тэр бүр мэддэггүй.
Учир нь тухайн хүн өмнө нь байр орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, хувьдаа орон сууцны барилга бариулсан, сургалтын төлбөр төлсөн бол тодорхой хэмжээний мөнгөө эргүүлэн авах боломж хуульчлагдсан байдаг.
Харин эл хөнгөлөлтөө эдлэхийн тулд цөөнгүй бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай юм. Ингэснээр татвараа хэрхэн төлж байснаас хамааран гурван сая хүртэл төгрөгийн буцаан олголтыг тооцоолуулж жил дамнуулан эсвэл тухайн жилдээ багтан авах боломжтой болно.
Жишээлбэл 2013 онд шинэ орон сууц худалдан авсан, сургалтын төлбөр төлсөн бол энэ жил хөнгөлөлтөө эдэлж, буцаан олголтоо авах юм.
Энэ жилийн хувьд татварын хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалыг дүүрэг бүрийн татварын хэлтэст энэ сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|