Хүн төрөлхтний түүхийн сүүлийн 100 жил бол үсрэнгүй хөгжлийн эрин үе байлаа. Аж үйлдвэржилтийн дараах бүтээн байгуулалт, эдийн засгийн тэлэлт, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтууд гээд олон эерэг өөрчлөлт бидний амьдарч буй дэлхий ертөнцийг тодорхойлж байна.
Үүний зэрэгцээ хоёр удаагийн дэлхийн дайн, өвчин тахал, бүс нутгийн дайн тулаан зэрэг таагүй үйл явдлууд ч мөн өрнөсөн нь дэлхийн өнөөгийн дүр төрхийг бүрдүүлэх хүчин зүйлс болсон юм.
Тэгвэл манай дэлхий 100 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бол?
Хүн ам, эдийн засаг, цаг уур, улс орнуудын нөхцөл байдлын хувьд дэлхий ертөнц 100 гаруй жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг дараах инфографикаар харуулж байна.
100 гаруй жилийн өмнөхтэй харьцуулахад дэлхийн хүн ам дөрөв дахин нэмэгдэж, эдийн засаг 40 дахин өргөжин тэлжээ.
Шинжлэх ухааны ололт амжилт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирсан хийгээд түүхийн өмнөх үеүдэд тохиолддог байсан өвчин тахал, өлсгөлөн, цаг үргэлж тохиох дайн тулаан харьцангуй багассаны үр дүнд хүн төрөлхтний тоо түүхэн дээд үедээ хүрээд байна.
Түүнчлэн цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудал өнөөдрийн нэгэн томоохон сэдэв болоод байгаа. Үндсэндээ 100 гаруй жилийн хугацаанд дэлхийн температур 1.17 градусаар дулаараад байгаа аж.
График 1. Дэлхийн нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо /1920 VS. 2023/
Хүн амын тоог 100 жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин ихэссэн хэдий ч эмэгтэйчүүдийн төрөлтийн тоо хоёр дахин буурчээ. Нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 1920 онд 5.1 байсан бол өдгөө 2.3 болсон байна.
Тэр дундаа хөгжилтэй орнуудын эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нь багасаж, жишээлбэл Өмнөд Солонгос улсын эмэгтэй амьдралынхаа туршид дунджаар нэг хүрэхгүй хүүхэд буюу 0.8 хүүхэд төрүүлж байгаа нь Дэлхийн банкны судалгаагаар тогтоогджээ.
Харин хөгжиж буй орнуудад буюу Африк тивд төрөлт улам ихэссээр байгаа ба 2023 оны байдлаар нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоогоор дэлхийд тэргүүлж байгаа орноор Нигер улс тодорсон байна. Нигер улсын нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 6.91 байгаа юм.
Энэ үзүүлэлт монголчуудын хувьд дэлхийн дунджаас дээгүүр буюу 2.9 байна.
График 2. Нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоогоор өндөр улс /1920 VS. 2023/
График 3. Нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо бага улс /1920 VS. 2023/
• Хамгийн их хүн амтай улс:
Британийн эзэнт гүрэн - 458 сая хүн
• Хамгийн олон хүн шүтдэг шашин: ✝ Христийн шашин - 690 сая хүн
• Хамгийн олон хүн ярьдаг хэл: 🈵 Хятад /мандарин/ - 474 сая хүн
• Хамгийн баян хот /ДНБ-ээр/: 🇺🇸 Нью-Йорк - $8 тэрбум
• Хамгийн их хүн амтай хот: 🇺🇸 Нью-Йорк - 7.77 сая хүн
• Хамгийн өндөр барилга:
Woolworth building - 241 метр
• Хамгийн баян хүн:
Хенри Форд - $1.2 тэрбумын хөрөнгөтэй
• Хамгийн их хүн амтай улс: 🇮🇳 Энэтхэг - 1.43 тэрбум хүн
• Хамгийн олон хүн шүтдэг шашин: ✝ Христийн шашин - 2.38 тэрбум хүн
• Хамгийн олон хүн ярьдаг хэл: 🔤 Англи - 1.45 тэрбум хүн
• Хамгийн баян хот /ДНБ-ээр/: 🇯🇵 Токио - $2.05 их наяд
• Хамгийн их хүн амтай хот: 🇯🇵 Токио - 37.3 сая хүн
• Хамгийн өндөр барилга:
Burj Khalifa - 828 метр
• Хамгийн баян хүн:
Илон Маск - $243.1 тэрбумын хөрөнгөтэй
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!