ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

COP28: Дэлхий нийтээр анх удаа бүх төрлийн чулуужсан түлшнээс цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжихээр тохиролцлоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод 13 хоног үргэлжилсэн НҮБ-ын уур амьсгалын чуулган COP28 өчигдөр өндөрлөлөө.

Чуулганы сүүлчийн өдөр дэлхийн 200 орчим улс анх удаа бүх төрлийн чулуужсан түлшнээс цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжихээр тохиролцсон байна.

Чулуужсан түлш нь эрт галавын ургамал, амьтны чулуужсан үлдэгдлээс үүсэлтэй газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг түлш юм.

НҮБ-ын уур амьсгалын чуулган 28 жилийн түүхэндээ анх удаа бүх төрлийн ийм түлшнээс шат дараатай шилжих тохиролцоонд хүрч байна.

“Та бүхэн ахиц дэвшил гаргаж, та бүхэн уян хатан байж, та бүхэн хувийн эрх ашгийн өмнө нийтийн эрх ашгийг тавилаа” гэж COP28-ын ерөнхийлөгч Султан Аль Жабер шийдвэрийг танилцуулахдаа мэдэгджээ.

Арабын Нэгдсэн Эмират Улс дэлхий ертөнцөд “өөрчлөлт” авчрах үүрэг гүйцэтгэсэндээ бахархаж байгааг тэр энэ үеэр хэлсэн юм.

“Дэлхий нийтээрээ шинэ арга зам хайх хэрэгтэй болсон билээ. Алтан гадас одыг дагаснаар бид энэ шинэ замыг оллоо” гэж Жабер хэлсэн нь дэлхийн дулаарлын өсөлтийг Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх ерөнхий зорилгоо чигийг заагч одтой зүйрлэсэн хэрэг байв.

Гэхдээ гэрээний анхны хувилбарт “татгалзах” гэсэн илүү эрс шийдэмгий үг хэллэг байсныг зарим улс орнууд эсэргүүцсэн тул “шилжилт” болгон өөрчилжээ.

“Эрчим хүчний системд чулуужсан түлшнээс шилжих шилжилтийг тэгш шударга, эмх цэгцтэй байдлаар хэрэгжүүлж, 2050 он гэхэд шинжлэх ухаанд суурилсан тэг цэгт хүрэхийг уриалж байна” гэж гэрээнд тусгасан байна.

“Тэг цэг” нь дэлхийн агаар мандалд ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ, буцааж шингээх хүлэмжийн хий хоёрын хэмжээ тэнцвэржих цэгийг хэлж байгаа.

Дэлхийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч Хятад улсын байгаль орчны дэд сайд Зао Инминь “Хөгжингүй улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд түүхэн, маргашгүй хариуцлага хүлээдэг тул дэлхийн бусад улсуудын Цельсийн 1.5 хэмд хүрэх замд манлайлах ёстой” гэсэн нь өндөр хөгжилтэй улс орнуудад илүү хариуцлага үүрэхийг уриалсан хэрэг байв.

Европын Холбооны уур амьсгалын асуудал хариуцсан тэргүүн Вопке Хоекстра “30 жилийн түүхэндээ бид анх удаа чулуужсан түлшний төгсгөлийг эхлүүлж магадгүй боллоо” гэж хэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жон Кэрри “Энд байгаа хүн бүрд таатай мэдрэмж төрж байгаа. Бүгдийг нэгтгэсэн хамтын ажиллагааны хүчийг би биширч байна” гэж мэдэгджээ.

“Хамгийн эгзэгтэй энэ арванд бид яаралтай арга хэмжээ авч, 2050 он гэхэд хүлэмжийн хийн тэг цэгт хүрэх олон талт хэлэлцээрт хүрсэн нь дэлхий дахинд сонордуулах сайн мэдээ юм. 2030 он гэхэд дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх хурдыг хоёр дахин нэмэгдүүлэх үүрэг хүлээлээ. Энэ нь чулуужсан түлшнээс татгалзахад чухал түлхэц өгөх болно” гэж Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Фон дер Ляйен мэдэгдсэн байна.

Газрын тос, байгалийн хий, нүүрс нь нийлээд дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын дөрөвний гурвыг үүсгэдэг.

Одоо дэлхийн агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн эхэн үетэй харьцуулахад Цельсийн 1.2 хэмээр нэмэгдээд байгаа.

Судлаачид 2023 оныг дэлхийн сүүлийн 100,000 жилийн түүхэнд хамгийн халуун жил болно гэж үзэж байна.

Дэлхийн дулаарлын өсөлтийг Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилтыг 2015 онд Парист зохион байгуулагдсан уур амьсгалын чуулганаар баталсан юм. Зарим судлаачид чулуужсан түлшийг хориглох эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй бол энэ зорилтод хүрэх боломжгүй гэж үздэг.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Монгол ялжээ [66.181.191.58] 2023/12/15
Жонхуу ч яах аргагүй Монголын дайсан юм. Нарийн төмөр замыг богино хугацаанд, хямд, өр тавихгүй, хувийн хэвшлийн хөрөнгөөр тавиулаад төмөр зам, машинаар зэрэг нүүрсээ гаргасан бол Тавьсан төмөр зам нь овоолсон далан болоогүй бол Мухар төмөр зам бариагүй бол Австралийн нүүрсийг хоригт байхад нь Хятадын гол ханган нийлүүлэгч болох байлаа. Одоо тэгээд хар. Овоолсон шороо 280 сая$, мухар зам 0.9 их наяд ₮, хилийн холболт 300 сая $. Биднийг өрөө ч төлж дуусаагүй байхад Хятад нүүрс хэрэглэхээ болино. Төмөр зам, нүүрс маань Хэнд хэрэггүй хог бно. Бас болоогүй үр хүүхдүүдэд маань маш их өр болж үлдэнэ. Монгол жинхэнэ утгаараа ялагдаж, жонхуугийн буянаар
0 | 0 Хариулах
Tumur [202.131.7.28] 2023/12/15
барууныг дагавал Монгол хэзээ ч АЦС-тай болохгүй учир нь 1д. асар үнэтэй,одоогийн өрөнд баригдаж өтөнд идүүлж буй Монголын хувьд зүүд зэрэглээ,сайхан мөрөөдөл 2д. Монголд аж үйлдвэрийн орон биш гаргасан зардлаа эргэж олох нь эргэлзээтэй 3д.хэрвээ барууныхан барьж өгч тусалбал энэ нь Монголыг цөмийн хаягдал хаядаг улс болгох далд бодлого эс бөгөөс тэдэнд ямарч ашиггүй(эргүүлж мөнгөө авч чадахгүй) 4д.харин Орос Орон өөр,бага оврын АЦС-г ганц Орос барьж чадна,Орост мөнгө ч байгаа,Орос л Монголыг Дүү шигээ чирж явж чадна,угаасаа Хувь Заяа Нэг,америк,баруун Оросыг цөмдвөл Монгол дагаад л Сүйрнэ.
1 | 0 Хариулах
Tumur [202.131.7.28] 2023/12/15
Оросууд л Монголд ДЦС барьж өгсөн,одоо Оросоос өөр барьж өгөх улс байхгүй , үүнд зориулж зээл өгөх улс ч байхгүй ,америк,барууныханд махчин Монгол хөлдөж үхнэ үү яана,ёстой хамаа байхгүй , Орос Орон л Монголын Аврал
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.162] 2023/12/14
Олборлодог түлш гэмээр юм. Үүнд гол нь нефть, нүүрс багтана
0 | 0 Хариулах
Зочин [202.179.11.230] 2023/12/14
5-r tsahilgaan stants ungurluu duu huurhii.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.138] 2023/12/14
Huurhii manaikh nuursteigee zuuraldsaar l saidin helseneer salhi garahig huleeseer
0 | 0 Хариулах
Latin49 [139.5.218.106] 2023/12/14
huurhii minii muu mongol orosiin zoduur dor 100 jil amidarlaa gants dulaanii tsahilgaan stants barih erhgui
0 | 1 Хариулах
Tumur [202.131.7.28] 2023/12/15
Эргүү тэнэг хогоо,Оросууд л ДЦС барьж өгсөн,одоо Оросоос өөр барьж өгөх улс байхгүй , үүнд зориулж зээл өгөх улс ч байхгүй ,америк,барууныханд махчин Монгол хөлдөж үхнэ үү яана,ёстой хамаа байхгүй , Орос Орон л Монголын Аврал.
0 | 0 Хариулах
[202.55.188.107] 2023/12/14
Францын Монголоос уран олзворлох л төсөл юм бнлээ шүү эрчим хүч шийдэгдэхгүй атомын станц барих талаар үг үсэг байхгүй бсн
0 | 2 Хариулах
Amgalan [202.126.89.192] 2023/12/14
Tentsvertei orshih boltugai
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.29] 2023/12/14
ХҮНИЙ ТҮҮХ АНХНААСАА ЭРЧИМ ХҮЧНИЙ ТҮҮХ БАЙСААН! ХҮН АНХ ГАЛ АСААЖ... ГЭЭД МОНГОЛ ДУУ Ч БАЙДАГ. ОДОО Ч МАРТАГДЖЭЭ! 80-ААД ОНД ДУУЛАГДАЖ БАЙСАН. ИНЭЭМСЭГЛЭЛ ХАМТЛАГИЙН ДУУ!
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.29] 2023/12/14
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭНЭХҮҮ ӨРСӨЛДӨӨНД МОНГОЛ ОРОЛЦОЖ АМЖИЛТ ОЛОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ!
1 | 4 Хариулах
Zochin [103.212.118.196] 2023/12/14
Яг энэ хэсэг бол өрсөлдөөн биш байгаа шүү. Бүгд хамтарч амь насаа авралцах тухай юм.
0 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2023/12/14
Эрэг шураг боолтоо хийж чадахаа байчаад одоо эрчим хүчээр бас өрсөх юм гэнэ тэнгэрт дүүлж байхаар газарт бууж бодит байдалтайгаа эхлээд танилцаач
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.29] 2023/12/14
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БОЛ ЯАВ Ч ГАРЦ БИШ! ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХЭРЭЛЭЭТЭЙ ХАРЬЦУУЛБАЛ НАЙДВАРГҮЙ БӨГӨӨД ӨНГӨЦ ДЕКОРАЦИ ТӨДИЙ ЗҮЙЛ! ИНГЭЭД ГАНЦ ГАРЦ ҮЛДЭЖ БУЙ НЬ ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ! ЭНЭ ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ БАС ДОТРОО 2 ЭХ ҮҮСВЭРТЭЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ! ҮНЭТЭЙ БУЮУ ХЯМД ГЭЖ! ҮНЭТЭЙГ НЬ ТОКОМАК БУЮУ ХӨНГӨН ЭЛЕМЕНТИЙН НЭГДЭЛД ҮНДЭСЛЭСЭН АЦС ГЭНЭ! ГЭХДЭЭ ТУРШИЛТЫН ШАТАНДАА ЯВАА! МАШ ЦЭВЭР ЭХ ҮҮСВЭР! ХЯМДЫГ НЬ ХҮНД ЭЛЕМЕНТИЙН ЗАДРАЛД ҮНДЭСЛЭСЭН АЦС БУЮУ УРАНААР АЖИЛЛАДАГ АЦС! ГЭХДЭЭ ХАМГИЙН ӨРГӨН АШИГЛАДАЖ БАЙГАА! ЭНДЭЭС ХАРАХАД ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨРСӨЛДӨӨН МӨНХӨД ҮРГЭЛЖИЛНЭ!
2 | 2 Хариулах
Уншигч [103.57.94.43] 2023/12/14
Бидний цөөхөн Монголчууд яах ёстой вэ, нүүрснээс салахын тулд эдгээр томоохон баян орнуудаас тусламж дэмжлэг авах ёстой юм биш үү.
1 | 4 Хариулах
Зочин [103.212.119.149] 2023/12/14
ЭНЭ АРГА БОЛ БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ ОРОНД АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕХНОЛОГИЙГ ӨНДӨР ҮНЭЭР ШАХАХ БОДЛОГО ЮМ. МАНАЙХ ШИГ ХӨГЖИЛ МУУ УЛСУУД НИЙЛЭЭД ЭНЭ ТЕХНОЛОГИЙГ ҮНЭГҮЙ ХӨНГӨЛӨЛТЭЙ ҮНЭЭР НЭВТРҮҮЛ ГЭЖ ДУУГАРАХ ХЭРЭГТЭЙ НААД БАЯЧУУД ЧИНЬ ХЭЗЭЭЧ ЯДУУ БИДНИЙГ АВЧ ХЭЛЭЛЦЭХГҮЙ
1 | 4 Хариулах
Зочин [202.9.46.139] 2023/12/14
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг улс орнууд дор бүрнээ хичээж чадвал улс орноо хөгжүүлж ядуурлаас гаргах боломж байна. Япон Өмнөд Солонгос хоёр жаран жилийн өмнө ядуу хөгжлөөс хоцрогдсон орнууд байсан. Одоо энэ хоёр улс азидаа тэргүүлэгч хөгжилтэй баян улс болж чадсан.
0 | 0 Хариулах
Zochin [103.212.118.196] 2023/12/14
Ийм жижигхэн бодлого биш ккк.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.70] 2023/12/14
Цөмийн эрчим хүч.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.139] 2023/12/14
Дэлхийн бүх улс орнууд нүүрс газрын тос шатахуун байгалийн хий гэх мэт түлшнээс татгалзаж байгальд хор хөнөөлгүй цэвэр эрчим хүч рүү шилжмээр байна. Дэлхийн их хорийн орнууд үүнийг санхүүжүүлэх ёстой.
0 | 0 Хариулах